БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн мэргэжлийн бөхийн “Алтан бүс”-ийн төлөөх тэмцээн болж, өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд улс орон бүрийн шилдэг 64 хүчит бөх барилдаж, Монгол Улсын аварга Н. Батсуурь түрүүлж, “Алтан бүс” болон 50 мянган юанийн эзэн боллоо. Харин аман хүзүүнд аймгийн арслан Б.Тэмүүлэн шалгарчээ. Манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага О.Хангай, улсыг харцага Н.Золбоо зэрэг 30 гаруй хүчит бөх очиж, хүч үзжээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ