Шинэ жилийн нүүр будалт 300 мянга

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн нүүр будалт 300 мянга

Шинэ жилийн нүүр будалт 300 мянга

Шинэ жилийн үдэшлэгт охид, бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй дэгжин, эрхэмсэг харагдуулдаг зүйл нь даашинз, туфлиэс гадна нүүр будалт. Бүсгүйчүүд гоё, сайхан харагдахын төлөө нүүр будалтад чамгүй мөнгө зарцуулдаг. Тиймээс энэ удаад нүүр будалтын үнэ ханшийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Үсчин, гоо сайхан гэсэн газруудад нүүр будалтыг 30 мянган төгрөгөөс эхлэн хийж байна. Тухайлбал, олонд танигдаж эхлээгүй ч чадварлаг нүүр будагчдын ханш 45 мянган төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Харин үнэнч үйлчлүүлэгчтэй, олны танил эрхмүүдэд нүүр будалт хийдэг туршлагатай, make up artist-ийн ханш дээрх үнээс бараг 10 дахин өндөр үнэтэй байна.

Тухайлбал, топ модель Э.Одгэрэлээс эхлээд олны танил эрхмүүдийн нүүрийг буддаг, авьяаслаг, чадварлаг, эелдэг, найрсгаараа алдартай, зөвлөгөөг харамгүй өгдөг, чин сэтгэлээсээ ханддаг гээд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд бүрэн нийцсэн үйлчилгээг үзүүлдэг make up artist bella нь шинэ жилийн нүүр будалтыг 300 мянган төгрөгөөр хийж байна.

Түүнчлэн бурхны бүтээлд ч бага зэргийн засвар хэрэгтэй гэж үздэг, бүсгүйчүүдэд дуу алдам гоо сайхныг бэлэглэгч makeup artist Б.Наранзаяа нь харьцангуй бодит үнээр буюу 65 мянган төгрөгөөр шинэ жилийн нүүр будалт хийж байна. Тэрбээр Урлах эрдэм их сургуулийн дизайнерын ангид суралцдаг бөгөөд сурахынхаа хажуугаар охид, бүсгүйчүүдэд зориулан нүүрээ зөв будах сургалтыг явуулдаг билээ.

Энэ жилийн тренд нуур будалт нь будсан ч будаагүй юм шиг харагдах байсан. Харин шинэ жилийн нүүр будалтын тухайд саатай, уусгалттай, зөөлөн будалт тренд болж байгааг мэргэжлийн нүүр будагчид зөвлөж байгаа билээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж