Фото: hobbyshow.it
Миланы нэгэн шоуны үеэр бялуу хийгчдийн Италийн үндэсний хорооныхон дэлхийн хамгийн том амтат бялууг хийсэн тухай The Local сонинд мэдээлжээ. Италийн газрын зургийн дүрстэй амтат бялууны талбайн хэмжээ нь 244 кв.м ба жин нь тонн гаруй болсон байна.
Ёотонгоор Пизаны цамхаг, Альпын уулыг хийн чимжээ.
Гиннессийн дээд амжилтын номд бүртгүүлэх үүднээс дөрөв хоногийн турш борви бохис хийлгүй ажилласан байна. Guinness World Records-ийн шүүгч Лоренцо Велтри албан ёсоор дэлхийн хамгийн том бялуу гэж хэлсэн байна. Дээд амжилтаа бүртгүүлсний дараа бялууг 12 мянган хэсэг болон хуваагаад ирсэн зочдод үнэгүй тараасан байна.
Үүний өмнөх дээд амжилтын “эзэн” нь Лондонд Fairy компанийн захиалгаар бэлтгэсэн бялуу байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР