Оросын хоёр хүүхэлдэйн кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад тэнцжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

Оросын хоёр хүүхэлдэйн кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад тэнцжээ

Оросын хоёр хүүхэлдэйн кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад тэнцжээ

Оскарын кино наадмын урьдчилсан шалгаруулалтад үлдсэн кинонуудыг зарлалаа. Хүүхэлдэйн кино номинацад Оросын хоёр хүүхэлдэйн кино тэнцсэн байна. Эдгээр нь найруулагч Константин Бронзитын богино хэмжээний "Он не может жить без космоса", найруулагч Кантемир Балаговын "Дылда" кинонууд юм.

Хүүхэлдэйн киноны номинацийн урьдчилсан шалгаруулалтад Оросын хоёр хүүхэлдэйн киноноос гадна АНУ, Францын уран бүтээлчдийн мөн хоёр, хоёр кино үлдсэн байна. Тухайлбал, АНУ-аас “Hair Love”, “Kitbull”, Францаас “Hors Piste”, “Memorable” гэсэн кино үлджээ. Үүнээс гадна Чехийн “Daughter”, Нидерландын “Mind My Mind”, Канадын “The Physics of Sorrow”, Хятад-Америкийн хамтарсан “Sister”, Канад, Франц, Португалийн хамтарсан “Uncle Thomas: Accounting for the Days” кинонууд үлдсэн байна.

Дараагийн шатны шалгаруулалтыг 2020 оны нэгдүгээр сарын 13-нд зарлана. Оскарын шагнал гардуулах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 9-нд Лос-Анжелес хотноо болно.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж