ОХУ-ын Сахалин аралд амьдардаг Матвиенкогийн гэр бүлд саяхан охин мэндэлсэн байна. Залуу гэр бүл шинэ төрсөн охиндоо төрсөн нутгийнхаа нэрээр буюу Сахалина гэсэн нэр хайрлажээ.
Южно-Сахалинск хотын Гэрлэх ёслолын ордноос Елена, Михаил Матвиенко нар охиныхоо төрсний гэрчилгээг авахдаа баяр ёслолын хэмжээнд хийсэн байна. Ёслолд хоёр талын ах дүү, хамаатнууд оролцжээ. Хамгийн өндөр настай нь Сахалина охины өндөр эмэг байжээ.
Залуу хос охиноо Сахалиночка гэж нэрлэх гэж байсан ч элдэв маяггүй Сахалина нь дээр гэсэн шийдэлд хүрсэн гэнэ.
“Оросын хуулиар тоо орсон, тоо заасан, цол хэргэм оруулсан, албан тушаал оруулсан, хараалын үг орсон нэрийг бүртгэж авахаас татгалзаж болдог. Харин Сахалина нэрийн тухайд татгалзах зүйл байгаагүй” хэмээн Гэрлэх ёслолын ордны ажилтан хэвлэлд ярьсан байна.
Сахалин арлын түүхэнд тус арал дээр төрсөн охинд Сахалина нэр өгч байгаа ес дэх тохиолдол энэ ажээ. Өмнөх найм дахь Сахалина арал дээр 1977 онд төржээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ