Энэ жил өвлийн өвгөн хөлслөх захиалга буурсан хэмээн судалгаа, дүн шинжилгээний Оросын “Авито Работа” байгууллага мэдээллээ. 2018 оны мөн үетэй харьцуулахад өвлийн өвгөний захиалга найман хувиар буурчээ. Шинэ жилийн баяртаа өвлийн өвгөний үйлчилгээ авах хүсэлтэй оросууд олон байгаа ч үнэ ханш нь өссөөр байгаа нь ийнхүү захиалга буурахад нөлөөлжээ.
“Авито Работа”-гийн мэдээлснээр арванхоёрдугаар сар гараад өвлийн өвгөн, цасан охины үнэ ханшийг асууж сураглах иргэд их байсан ч мөнгөө төлөөд захиалга өгсөн нь цөөн ажээ.
Өвлийн өвгөний ханш 2.5 хувь нэмэгдэж, 1500 рубль болжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ