Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийн хамгийн гайхалтай, шилдэг 10 мөчийг нэрлэжээ. Шилдэг 10-т Монголын сагсан бөмбөгчдийн тоглолт багтаж чадсан байна.
Монгол Улс нь энэ 2019 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд түүхэн амжилт үзүүлсэн. Монгол Улсын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр маш гайхалтай, тэмүүлэлтэй, шуналтай, бахархмаар тоглолтыг харуулж чадсан гэж олон улсын сагсан бөмбөгийн холбооны мэдээнд дурджээ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Литва болон Өмнөд Солонгосын багийг ардаа орхисон бол эмэгтэйчүүд Герман болон Угандаг төвөггүйхэн ялсан юм.
Энэ бол Чингис хаанаас хойших монголчуудын үзүүлсэн хамгийн гайхалтай тоглолт байлаа хэмээн олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад мэдээлжээ.
Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг ирэх 2020 оны зуны олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн арваннэгдүгээр сард авсан бол эрэгтэй шигшээ баг ирэх гуравдугаар сард болох тэмцээн эсвэл дөрөвдүгээр сард болох тэмцээнд олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм.
А.АНИР
Эх сурвалж: fiba.basketball.com
mgl 2019-12-23 202.9.40.158
yostoi saikhan, zaluuchuud maani augaa baina. amjilt husiye.
Уншигч 2019-12-23 202.131.225.227
Манай өнөөгийн амжилтад хүрэхэд нөлөөлсөн нэг чухал зүйл нь хүүхдүүд маань англи хэлний өндөр ур чадвартай болсон явдал гэж бодогддог. Хэл ямар хамаатайн гэж зарим хүн бодож магадгүй ч хамаатай болох нь аль хэдийн батлагдсан юм шүү.
зочин 2019-12-23 59.153.113.102
wow. гайхалтай гоё байна, та нар чадна шүү, та нар мундаг шүү, дараагийн тэмцээнд илүү амжилт хүсье.
зочин 2019-12-23 66.181.168.8
гайхалтай
Зочин 2019-12-23 202.131.243.186
ОРОС ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ БАНДУУЛСАН ГЭСЭН. ТЭГЭХЭЭР МАНАЙХ ОРОХ ЭРХЭЭ АВЧИХГҮЙ ЮУ?
Зочин 2019-12-23 150.129.141.63
Тэнэгт!