Хонгконгийн үймээн Монголын "luxury" зах зээлийн боломж | News.MN

Хонгконгийн үймээн Монголын "luxury" зах зээлийн боломж

Хонгконгийн үймээн Монголын "luxury" зах зээлийн боломж

Хонгконгийн үймээн Монголын "luxury" зах зээлийн боломж

Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Армен, Тувалу, Шри-Ланкаас ч доогуурт жагсдаг. Мөн Монголын цорын ганц жинхэнэ хот буюу нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн бохир, хамгийн хүйтэн хэмээн нэрлэгддэг. Магадгүй тиймдээ ч дэлхийн чихэнд тансаг, дээд зэргийн гэх тодотголууд Монгол гэдэг нэртэй наалдаж сонсогдох нь тун ховор гэхээс ч цөөн байдаг байх. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн том дээд зэргийн брэндүүд Монголыг сонирхох болжээ. Түүнчлэн Хонгконгод болж буй хямрал, мөргөлдөөн Монголд ашигтай байж болох юм.

Олон жилийн турш Монгол Улсын эдийн засаг нь уул уурхай, ялангуяа зэс олборлолтоос хамааралтай байж ирсэн билээ. Үүнийгээ ч дагаад Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ хэлбэлзэлд өртөмтгий байдаг. Харин сүүлийн үед БНХАУ-ын иргэдийн амьдрал дээшлэхийн хэрээр аялал жуулчлалын эрэлт нь өсч, тансаг хэрэглээтэй болсон нь Монголын эдийн засагт нэгэн шинэ тулгуур нэмэгдэх найдлага төрж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Rolex, Versace, Burberry, Gucci зэрэг дэлхийн нэртэй брэндүүд Монголд дэлгүүрээ нээсэн. Худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгууд, тухайлбал Шангри-Ла Молл зэрэг барилгууд сүндэрлэх болжээ. Үүний зэрэгцээ 2018 онд Монголд ирсэн Хятадын жуулчдын тоо 19 хувиар өсч, тансаг хэрэглээний бүтээгдэхүүний худалдаа 15 хувиар өссөн байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү өсөлт нь дан ганц дотоодын хүчин зүйлээс хамаараагүй аж. Нийт жижиглэн худалдаа 22 хувиар өсч 2,9 тэрбум ам.долларт хүрсэн тооцоог шинжээчид гаргажээ.

Аялал жуулчлал, аялангаа худалдан авалт хийх гэх шинэ төрлийн тансаглалаас олон улсын олж байгаа ашгийн гуравны нэг нь БНХАУ-ын иргэдийн халааснаас гардаг хэмээх тооцоо бий. 2019 оны эхний хагаст Хонгконгод эсэргүүцлийн жагсаал, үймээн эхэлснээр Монгол Улсад ирсэн нийт аялагчдын 3/2-оос их хувийг хятадууд эзэлжээ. Харин Хонгконгод очих эх газрын Хятадын жуулчдын тоо 42 хувиар буурсан байна. Хятадын жуулчид дэлхийн тансаг хэрэглээний зах зээлийн гурав дахь гол худалдан авагчид байдаг.

Харин ирэх жил Хонгконгод тансаг зэрэглэлийн брэндийн борлуулалт 30-60 хувь буурна гэж шинжээчид таамаглаж буй. Тиймдээ ч БНХАУ-ын жуулчид хойд хөршөө илүү сонирхох нь дамжиггүй бөгөөд үр дүнд нь тансаг зэрэглэлийн брэндүүдийн Монгол дахь борлуулалт гайхалтай ихээр өснө гэсэн үг юм.  Хятадын эдийн засаг удааширч байгаа ч, тансаг хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт өссөөр байгаа гэж Бээжин дэх дижитал стратеги фирмийн үүсгэн байгуулагч Томас Клейн хэлжээ. БНХАУ дэлхийн тансаг брэндүүдийг хөдөлгөгч гол хүч байсаар байх бололтой" гэв.

Монголчууд ч энэ боломжийг цаг алдалгүй харсан бололтой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНХАУ-ын жуулчдыг татахын тулд хэд хэдэн чухал алхам хийсэн байна. Жишээ нь өнгөрсөн жилээс эхлэн аялал жуулчлалын салбарт ажиллаж буй монголчуудад Мандарин буюу Хятад хэлийг үнэ төлбөргүй зааж эхэлсэн байна. Мөн Улаанбаатар хотыг аялал жуулчлалын төв цэг болгон тодруулахаар ӨМӨЗО-ы нутгуудад "Соёл, аялал жуулчлалын өдрүүд" цуврал арга хэмжээ зохион байгуулсан байна. Үүгээр ч зогсохгүй БНХАУ-ын жуулчдад онцгойлон зориулж, мотоспорт фестиваль зэрэг олон спортын арга хэмжээ зохион байгуулжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн Улаанбаатарт төвтэй хөрөнгө оруулалтын компанийн түнш тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэх мэт өндөр ач холбогдолтой хүчин зүйлсийг дэмжихийн тулд дээрх бүхнийг хийх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцлоод "Монголын дотоодын хэрэглээний зах зээл нь эдгээр брэндүүдийг урт хугацаанд тогтвортой байлгаж чадахааргүй бага. " хэмээжээ.

McKinsey & Company байгууллагын мэдээлснээр 2018 онд л гэхэд Хятадын худалдан авагчид тансаг хэрэглээний бараанд 115 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ нь 2025 он гэхэд 170 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд ирэх зургаан жилийн хугацаанд зах зээлийн өсөлтийн 65 хувийг Хятад хэрэглэгчид дангаараа эзэлнэ гэсэн судалгааг танилцуулсан байна.

Эдгээр тооцоо нь Монгол Улсад ашигтайгаас гадна БНХАУ-ын жуулчдад ч хэрэгтэй. Эдгээр тооцоо нь Хятадын жуулчдыг татахын давуу талыг харуулж байна. Учир нь БНХАУ-ын тансаг хэрэглээний бараанд төлсөн мөнгөний 70 гаруй хувийг гадаадад аялж яваа жуулчдын худалдан авалт эзэлдэг. Гэтэл тэдний аялж яваа томоохон хотууд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүндээ 56 хувийн татвар ногдуулдаг. Наймдугаар сарын байдлаар Францад зарагдаж буй тансаг хэрэглээний бараа Хятад дахь ижил бараанаас 33 хувиар өндөр үнэтэй байжээ.

Урьд нь Хонгконг дэлхий дээрх хамгийн бага татвартайгаараа алдартай байсан ба Хятадын жуулчдын зорих гол газар байжээ. Гэвч ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцэл, жагсаал энэ бүхнийг орвонгоор нь өөрчилсөн. Санхүүгийн мэдээллийн Jefferies компанийн тооцоолсноор  бол Burberry-гийн Хонгконг дахь борлуулалт энэ жил ердөө 122 сая ам.долларт хүрэх ёстой байв. Гэвч цаг, үнэт эдлэлийн худалдааны салбар хямарч, гуравдугаар улирлын борлуулалт 47 хувиар буурсан байна.

Улаанбаатар Хонгконгийг бодвол Бээжинтэй ойр бөгөөд Монгол Улсын борлуулалтын татвар ердөө 10 хувь, мөн тансаг зэрэглэлийн нэмэлт татваргүй. Бээжинд ажиллаж, амьдардаг Жанет Юү хямрал эхлэх хүртэл Хонгконгод ойр, ойрхон очиж алдартай дизайнеруудын хувцас, үнэтэй гоо сайхны бараа худалдан авдаг байжээ. Харин Хонгконгт хямрал гарч, тансаг брэндийн хувцас, гоо сайхны бараагаа худалдан авах боломжгүй болсны дараа Япон, Солонгос зэрэг улсууд руу зорчиж, хэрэглээгээ хангадаг болжээ. Гэхдээ түүний хувьд Монгол Улс илүү хялбар сонголт байгааг ухаарчээ. "Хэрвээ Монгол дэлгүүрүүд надад таалагдах дээд зэрэглэлийн оригинал бараа зардаг бол би дуртайяа Монгол руу явахсан. Улаанбаатар бол ойрхноос гадна надад бусдын нэг их очоод байдаггүй газраас худалдан авалт хийх санаа их таалагддаг" хэмээн ярьжээ.

Мэдээж Улаанбаатарыг Хонгконгтой харьцуулах аргагүй. Гэвч Хонгконг хямралаас гарч, байдал тогтворжих найдлага бага байна. Харин ашигт малтмалаас хараат хэвээр байсаар буй Монголын эдийн засагт Хонгконгийн энэ тогтворгүй байдал шинэ хөдөлгөгч хүч болох боломжтой.

Ямартай ч одоогийн байдлаар итгэл найдварын оч тод гялалзаж байна. Азийн хөгжлийн банк Монгол Улсын энэ 2019 оны эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь гэж төсөөлснөө 6.1 хувь болгож нэмэгдүүлжээ. Монгол Улс 2018 онд 598 мянган жуулчин хүлээж авсан бол 2020 онд нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөж байгаа . Түүнээс гадна Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүдээс судалгаа авахад, таван дэлгүүр тутмын дөрөв нь ирэх 2020 онд зарах барааныхаа төрөл болон тоог нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Энэ бүхэн бол Монголын хувьд Хятад улсын тансаг зэрэглэлийн хэрэгцээг хангах хамтын ажиллагааны ердөө эхлэл болох юм. Өргөн уудам тал нутаг, говь цөл, нүүдэлчин малчдын нутаг Монгол улс цүнхний гайхалтай загварууд, тансаг цаг, үнэт эдлэл, Монгол гутлаараа дэлхийд алдартай болох цаг ойрхон байгаа бололтой.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: ozy.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sudlaach 2019-12-23 202.126.89.46

Saihan um bichsen duud bayarllaa..hodoonii humuus hotod ireed yaduu amidraad buhimdaltai setgehuin oorchloltond orood hecuu baigaag oilgood toohgui ongoroochihoorei..bas sanaa avuushtei um bichjee ..holbogdoh humuus ny sanaa avaarai..bid oodrog setgej baij deeshee yavna..business humuus tiim chadvartai baidag..mash hund baidlaas manai businesiinhen garaad irsen..caashid amjiltuud ulam ih bolno..manai ediin zadag 20, 22 onuudad 5 huvi osno gej gadnii expertuud toocoolson bainalee..

Avatar

Зочин 2019-12-23 202.126.89.67

ЭНЭ БАЛАЙ ЗҮЙЛ БИЧСЭН НӨХӨР ХУЖААД я***н БАЙСАН

Avatar

МОНГОЛ 2019-12-23 202.126.89.67

БИДЭНД ХЯТАД ХЭРЭГГҮЙ.ХЯТАД ХИЛ ЗАЛГАА ОЛОН ОРОНД ИЙМЭРХҮҮ БАЙДАЛ ГАРГАЖ БАЙГААД ГАЗАР НУТАГ ТАСДАЖ АВСАН

Avatar

Зочин 2019-12-23 66.181.176.138

Ямар ядаргаатай импортын бараа бэ?

Avatar

зочин 2019-12-23 66.181.176.138

Гадаадаас 1$ авчихаад 1 сая гарнаар зараад байгаа шүү дээ. Үүнийг татварын албаныхан ИМПОРТЫГ САЙН ШАЛГАЖ ӨРТӨГИЙГ НЬ ҮЗ ҮЗ????. Хахуул авчихааргүй байж байгаад сайн шалга

Avatar

зочин 2019-12-23 66.181.176.138

битгий зулгаа. Эх орон Монгол Улс минь энхжин бадраг

Avatar

зочин 2019-12-23 66.181.176.138

Монгол Улс өөрөө дэлийн брэнд шүүдээ, Бие бурхан хувцас чөтгөр гэдэг шүү дээ. Эх орныхоо брэндийг өмсөж занших нь чухал, Хий хоосон сэтгэгчидэд хэлэх нэг асуудал байна. Монгол Улс эртнээсээ баян орон Б.Амарбаясгалан та буруу зүйл бичээд ,орчуулаад байгаа юм уу??? Монгол Дэлхийд оюуны чадвар, боловсрол, сэтгэлгээгээрээ 1-р -т ороод байна шүү дээ!!!!! Гутал өмд яриад байх юм, чиний бодож байгаагаар дээр тэмдэглэгдсэн орны дараа яавч орохгүй шүү??? Саруул сайхан эх орон, Монгол Улсыг минь доош н

Avatar

Зочин 2019-12-23 180.129.25.36

Монгол Улсад бренд авахаар ирнэ гэж хэзээч байхгүй

Avatar

Зочин 2019-12-23 66.181.161.82

Сэтгэгдэл бичхээр арилгаад байдаг ямар хачин юм бэ . Хятадыг СУРТЧИЛААД байдгаа больчих.

Avatar

Зочин 2019-12-23 66.181.161.82

Хятадыг сурчихсан ганц үгийг ч сонсхоор дургүй хүрч давчдаад, зэвүүн хүрч ядаж байна. Бүх ард түмэн ийм бодолтой байгаа гэдэгт итгэлтэй байна. ЮУГАА БИЧЭЭД СУРТЧИЛААД БАЙНА АА ЭРГҮҮ ӨВЧТЭЙ ЮМ БИЧИХ ЭЭ БОЛЬ

Avatar

Зочин 2019-12-23 202.126.89.75

Гадаа ямар хүйтэн байна, ямар их утаа байна, түгжрэл байна, гудамжны хүмүүс байна, ирлээ юу. Гадуур алхдаггүй сэтгүүлч юм уу, хаашаа юм.

Avatar

Зочин 2019-12-23 202.55.188.39

2/3 гэж бичиж хэвш. Жаахан ч гэсэн математикийн мэдлэг хэрэгтэй шүү.

Avatar

555 2019-12-23 218.189.35.192

haha METROGUI MONGOLD HEN IREHEV DEE

Avatar

kkk 2019-12-23 202.179.27.152

haha demii ch yum bodoh yum daa savaagyi nohoi sarand hutsna boloh vii dee

Avatar

Зочин 2019-12-23 192.82.73.238

Хонг конг шиг болно гээд хятадуудын мөнгийг аваад баяжаад сүрхий байтал дараа нь хонг конг шиг эрх чөлөөгүй болж, тэмцэн улсаа бусниулаад дуусвал яах уу. Нөгөө тансаг бүтээгдхүүн, хятадуудын их мөнгө нь эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирдаггүй гэдгийн жишээ нь Хонг конг биш үү

Avatar

Зочин 2019-12-23 207.6.112.23

Бүх юмыг хуурамчаар хийчихдэг, 1 $ хэмнэхийн тулд амиа өгөхөөс буцахгуй өт хорхой шавьж идэж амидардаг, олсон мөнгөө салтаандаа нуусаар ухдэг гуйлгачин хятадууд Монголоос ирж Хонгконг ( ялгаагуй х***а ) ийн хуурамч брэнд нэртэй хогийг авна гэж яаж сэтгэдэг илжигэн толгойт вэ…Захиалгаар чааваас хумуусийн тархи угаах гэж бгаа царай нь юм байхдаа.

Avatar

Зочин 2019-12-23 203.91.115.50

Хэдэн оноос хойш Хятад орж үзээгүй яваа хүн бэ?

Avatar

Зочин 2019-12-23 66.181.186.15

ЭНЭ ХОРВООД ИЙМ ГЭНЭН ЮМ БОДОЖ ЯВДАГ ХҮН БАС БАЙДАГ АА. ККК….СССС

Avatar

Зочин 2019-12-23 207.6.112.23

harin tiimee uhtlee ineelee

Avatar

Зочин 2019-12-23 192.82.73.238

MCS-ын Од захирал нь Бат-Үүлтэй нийлж яг ийм юм ярьдаг байсан. Тэд л захиалгаар бичүүлсэн бололтой

Avatar

Зочин 2019-12-23 67.247.8.185

AMERIKD YVJIIGAAD AYTAI BARAAA GEED AVAHAAR HYTAD ULSAD HIISEN BREND BAINAA

Avatar

Зочин 2019-12-23 64.53.234.130

Too medehuu amarbayasgalan durakaa 3/2 huvi gedeg chini 1.5% yumuu 37% yumuu malaa engiin butarhai too medehgui bol aravtiin butarhai too ashigla za yu

Avatar

Зочин 2019-12-23 202.131.245.34

neg hund nogdoh GDP geeree Sri lankaas iluu shuu yu yariad bnaa

Avatar

Гонжийн жоо 2019-12-23 202.131.245.243

Ардчиллын баян бүрдийн өрөнд бригдсан өмхий гуйлгчингууд битгий горьдоцгоо. Хятдууд өөрийн колонидоо ирж утаа үнэрлээд хулхи брэнд өндөр үнээр авахыг хүсэхгүй. Хонконгийн оронд Макао ирээдүйд санхүүгийн төв болно. Цаана нь бас Шанхай байна.

Avatar

Зочин 2019-12-23 202.131.245.34

3 udriin umnu unshij bsiin tegsen orchuulaad oruulchij iim yum gej yu bhavdee

Avatar

Зочин 2019-12-23 182.160.37.23

Машин унаад дүрэм зөрчөөд торгуулиа төлөхгүй зам дээр бусадтай хэрэлдээд давраад байгаа нөхдүүдийн машиныг журмалдаг болмоор байна. Жуулчид утаанд хордож, машинд дайруулах гэж, шүлс, нус, шээсэн дээр алхах гэж ирэхгүй.

Avatar

Зочин 2019-12-23 182.160.37.23

Машин унаад дүрэм зөрчөөд торгуулиа төлөхгүй зам дээр бусадтай хэрэлдээд давраад байгаа нөхдүүдийн машиныг журмалдаг болмоор байна. Жуулчид утаанд хордож, машинд дайруулах гэж ирэхгүй шдээ.

Avatar

Зочин 2019-12-23 182.160.37.23

Хууль биелүүлдэг хотод Жуулчин ирдэг юм. Хүрэлсүх тэргүүтэй 76 мал нь толгойг нь илээд эрхлүүлээд. Хууль дүрэм зөрчсөн нөхдүүдийг торгодог, журмалдаг болсон цагт хот сайхан болж Жуулчин ирнэ.

Avatar

Зочин 2019-12-23 182.160.37.23

Мянга тансаг бараа зараад муухай орчинтэй газар хэн ч ирэхгүй. Гудамжинд нь жуулчин явах нөхцөлгүй. Хуучин машин унасан Оркууд хүхрийн хий ялгаруулаад хүн дайрчих гээд түгжрээд, гэр хороололд амьдардаг Оркууд нь утаа тавиад, гудамж талбай нь Оркуудын шүлс, нус, шээсээр дүүрсэн бузрын үмхий заваан хотод хэн ч ирэхгүй. Битгий горьд.

Avatar

mongol 2019-12-23 59.153.87.251

yadag muu hujaa ve? iim n**** nariig shuud buudah san

Avatar

Хэ хэ 2019-12-23 203.169.50.112

Сэрүүн зүүд. Жуулчид гэх хятадуудын 90 хувь нь барилгачид, замчид. Баячууд нь манайд ирж өөрсдийн хулхи брэндээ авна гэж гонжийн жоо

Avatar

Зочин 2019-12-23 103.26.195.53

Хэн сайн худал хэлж жүжиг тавьсан нь эд баялагтай ч сэтгэл санаа нь тавгүй нийгмийн тэмцээн бүүр хурдасж байна

Avatar

Зочин 2019-12-23 192.82.70.181

Үүнийг элбэгдорж бичсэн байхаа

Avatar

Зочин 2019-12-23 207.6.112.23

he he goe hellee.

Avatar

Зочин 2019-12-23 133.41.91.83

Юугаа мөрөөдөөд хуцаад эргүүтээд байгаа түлээв. Хонгок сүйрэх чамд надад падлий ч байхгүй

Avatar

setgegdel 2019-12-23 203.91.115.56

huurhiiduu setguulch gej… joohon iish tiishee yvj nud mud neesen bhsan.

Avatar

ямар ядуу төвөд биш 2019-12-23 176.10.99.200

тусгаар монгол улсад хятад сөнөн үү мандана уу хэнд хамаатай юм ямар боол болчихсон төвөд биш. үгээ олж хуцаарай чи төвөд шиг колон улс болчихсон бол бас ингэж хуцаж болох юм.

Avatar

Зочин 2019-12-23 103.26.195.227

НӨГӨӨ БОЛОВСРОЛ МУУТАЙ ООРК АРД ИРГЭД НЬ х***а ЭНЭ ТЭР ЭРГҮҮТЭЭД УНАНА Л ДАА. ӨӨРСДӨӨ х***а НАРЫН Ч ГАРГАДАГГҮЙ ҮЙЛДЛИЙГ ЁСТОЙ НЭГ ХЭЭВ НЭГ ГАРГАЖ ӨГНӨ ДӨӨ. ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ДҮҮРЭН ХӨЛДСӨН НУС ШҮЛС, ХӨЛДҮҮ БӨӨЛЖИС. ҮНЭН ШИЖГИЙН. ДЭЭРЭЭС НЬ МОНГОЛЧУУД НИЙТЭЭРЭЭ АНГЛИ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛООРОО АЗИДАА ХАМГИЙН АДАГТ. БАС ХУЛГАЙЧ ИХТЭЙ. НӨГӨӨ ХУЛГАЙЧ НАР МОНГОЛООСОО ХАЛИАД ВЬЕТ, ТАЙГААР ХЭСЧ ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАРИГДАНА. ИЙМ МОНГОЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХГҮЙ.

Avatar

zochin 2019-12-23 150.129.142.31

uuchlaarai ted mongol-oos avahgui , ened baigaa heden delguur -iig ted tooh ch ugui.

Avatar

Зочин 2019-12-23 66.181.170.73

хятадуудыг визгүй оруулахыг санаархсан нөхдүүдийн төлбөртэй нийтлэл байна даа. визгүй хжаа оруулах зорилго байгаа байх

Avatar

Ийм хог орчуулж бичихээр өөр ажил олж хий. Чи чадахгүй 2019-12-23 64.119.16.205

Үхэр сэтгүүлч

Avatar

Зочин 2019-12-23 202.55.188.43

Наад Хятадууд чинь нэг сая доллараар брэндийн юм худалдаж авчихаад барилга дээр ажиллаад эхэлбэл яах юм бэ?

Avatar

set 2019-12-23 203.91.115.56

yaj ingej setgeed bdiin beee. yoyoyo. ter brandiin yum avdag hyataduud ni Mongolchuudiig neg nudeereech toohgui tehu

Avatar

shuu 2019-12-23 202.55.191.130

Yamar mal yum bichidiin be

Avatar

Зочин 2019-12-23 66.181.184.235

Монголыг оросууд хөгжүүлэхгүй хятадууд үнээ хямдруулж тулгаад сууж байна даа Бээжин Москва 2 ардчилалд дургүй гэдгээ Хонконгийг харахад болно

Avatar

кккк 2019-12-23 202.70.34.70

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй юм даа.

Avatar

Зочин 2019-12-23 202.9.40.184

Зохиол , орчуулга хоёулаа баас.

Avatar

Зочин 2019-12-23 103.111.68.3

ХҮний зовлонгоор жаргал хийнэ ээ гэж. Энч бичсэн зүйл шигээ адгийн н**ш бна даа

Avatar

21 2019-12-23 202.131.225.197

Б.АМАРБАЯСГАЛАН Chi yu bicheed baigaan be solioroo yu

Avatar

Пүрэв 2019-12-23 106.70.250.244

Зөв санаа,хурдтай ажиллах хэрэгтэй,одоо монголын нууц дайснууд жадлан эсэргүүцэж эхэлнэ.

Avatar

Сүлд 2019-12-23 166.216.158.84

Тайван арга замаар(цэргий хүч хэрэглэлгүй) эзлэх гэж энийг хэлдэг юм даа.

Avatar

Зочин 2019-12-23 192.82.67.182

Ардчилал гэж их далдайвал хэн бvхэн сvйрч дуусдагын сайхан жишээ!!

Avatar

Зочин 2019-12-23 209.89.142.82

Тун сайхан санаа байна. Яагаад байж болохгүй гэж?

Avatar

Hen 2019-12-23 213.89.225.161

Bitgii anduur

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж