Сонгуулийн тогтолцоо биш санал чухал | News.MN

Сонгуулийн тогтолцоо биш санал чухал

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сонгуулийн тогтолцоо биш санал чухал

Сонгуулийн тогтолцоо биш санал чухал

Парламентын ээлжит сонгууль болгоны өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг жишиг Монголын төрд тогтоод удаж байна. Энэ нь буруу зүйл биш ч гэлээ бас сайн зүйл ч биш. МАН-ын үнэмлэхүй олонх бүхий Г.Занданшатарын парламент ч энэ жишгээс гажсангүй.

Өмнөх 2016 оны сонгууль Сонгуулийн нэгдсэн хуулийн дагуу явагдсанаараа онцлогтой байсан. Харин ингэж нэгдсэн хуулиар явуулах нь амьдрал дээр зохимжгүй байна гэсэн саналыг Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ 2016 оны сонгуулийн дараа санал гаргаж, улмаар Сонгуулийн нэгдсэн хуулийг задалж, буцаан УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн хууль болгон салгасан.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал үүсэх тоолонд хамгийн анхаарал татдаг зүйл нь сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах тухай байдаг. Монгол Улс 1992 оноос хойш парламентын сонгууль явуулж эхэлснээс хойш жижигсгэсэн болон томсгосон мажоритар тогтолцоог түлхүү хэрэглэж ирсэн байдаг. Ганц удаа буюу 2012 онд пропорциональ, мажоритарыг хослуулсан холимог тогтолцоог хэрэглэсэн. Бусад зургаан тохиолдолд мажоритарыг сонгосон бөгөөд үүний дөрөв нь жижигсгэсэн мажоритар буюу нэг мандаттай 70 тойргоор явуулжээ. Харин хоёрт нь буюу 1992, 2008 онд томсгосон мажоритараар сонгууль явуулсан.

Өнгөрсөн долоо хоногт баталсан Сонгуулийн хуулиар ирэх 2020 оны парламентын сонгууль нь томсгосон мажоритар томсгосон 26 тойргоор явагдах болж байна.

Сонгуулийн пропорциональ болон мажоритар тогтолцоо дангаараа болон эдгээрийн элементийг хольсон маш олон хувилбарыг дэлхийн улс орнууд өөр өөрсдийн онцлогт тохируулан ашиглаж байна. Сонгосон хувилбар болгонд эерэг болон сөрөг үр дагавар бий.

Монголчуудын түлхүү хэрэглэж ирсэн жижигсгэсэн мажоритарын хувьд сонгогч, парламент хоёрын эргэх холбоо сайн, сонгогчдын хүсэл, сонирхол УИХ-ын сонорт хүрэхэд дөхөм боловч Монголын тохиолдолд тойргийн явцуу сонирхлыг түрүүнд тавих, төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулж, гишүүн болгон тойргийн сонгогчдодоо таалагдахын тулд төсвийн хөрөнгөөр хувийн тоглолт хийх явдал хавтгайрсан. Хамгийн том сөрөг тал нь хөгжлийн нэгдсэн бодлогыг алдагдуулж байгаа явдал. Жижигсгэсэн тойргийн өөр нэг сөрөг тал нь сонгогчдын өгсөн санал гээгддэг явдал. Үүний хамгийн тод жишээ нь 2000 оны сонгууль. Тус сонгуулиар МАХН сонгогчдын 50.03 хувийн санал авсан ч парламентын 76 суудлын 72-ыг, харин Ардчилсан хүчнийхэн сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан ч гуравхан суудал /үүнээс гадна нэг бие даагч/авч байсан тохиолдол бий.

Энэ удаад сонгосон томсгосон тойргийн тогтолцоо нь жижигсгэсэн тойргийн сөрөг талыг арилгах ач холбогдолтой. Мөн сонгогчдод жижигсгэсэн хувилбартай үед сонголтгүйгээр ганц сонголтыг тулгадаг бол сонгогч хэд хэдэн хүнд саналаа өгөх боломжтой. Жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг бол олон мандаттай системийн үед сонгогч зөвхөн аль нэг нам, нэр дэвшигчийн төдийгүй өөр нам, нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх боломжтой гэсэн үг. Мөн нэг намын нэр дэвшигчид сонгуулийн зардлаа хамтдаа босгох боломжтой учраас эдийн засгийн хувьд ашигтай. Нэр дэвшигчдийн хувьд гол өрсөлдөөн нам дотроо явагдана.

Холимог тогтолцоог сонгосон үед сонгогчийн санал гээгдэхгүй, намуудын бодит рейтинг сонгогчийн саналаар илрэх магадлал өндөр ч парламентад олонх бүрдэхгүй байх сул талтай.

Ийнхүү сонгуулийн тогтолцооноос гадна энэ удаагийн хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт орлоо. Тухайлбал,

  • Сонгуулийн сурталчилгааг 18 хоног болгон богиносгосон байсныг дөрөв хоногоор нэмэгдүүлж, 22 болголоо.
  • Хандивын хэмжээ иргэн гурван сая байсныг таван сая, аж ахуй нэгж 15 сая байсныг 20 сая болгон нэмэгдүүллээ.
  • Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан иргэн сонгуульд нэр дэвших эрхгүй
  • Сүүлийн хоёр сонгуульд санал өгөх эрхийг гадаад оронд амьдарч байгаа монголчуудад олгож байсан хувилбараас энэ удаад татгалзлаа.

Гэхдээ ямар ч тогтолцоог сонгосон бай сонгуулийн зардал, сурталчилгаа, санал хураалтын явцад тавих хяналт ил тод байх нь л сонгуулийг цэвэр, ардчилсан байдлаар явуулахад нөлөөлөхөөс биш аль нэг тогтолцоог сонгоод л бүх зүйл хүссэнээр болчихгүйг дэлхийн туршлага харуулдаг.

Улстөрчид, ялангуяа эрх баригчид зөвхөн өөрт ашигтай хувилбарыг сонгохыг улайрах нь гэм биш зан, харин энэ улайрлыг зогсоох ганц хүч нь сонгогчдын санал.

Улс орныг улстөрчид цөлмөж байна гэж сошиалаар сараачиж таашаал авахын оронд үнэхээр идээчин, уугаачин улстөрчдөөр удирдуулж дөрлүүлмээргүй л байгаа бол улс төрийн идэвхтэй байдлыг сонгохоос өөр гарц үгүй. Мөрийн хөтөлбөрийг нь унш, өмнө нь юу амлаад юу хийснийг эргэцүүл, сонссон, уншсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хий. Сонгогч та саналаа ухамсарлаж хийсэн нөхцөлд сонгуулийн тогтолцоо тийм ч чухал биш. Зургаа тэрлэсэн аяга таваг, шанага, бидон мэтэд битгий хуурт гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR PRADHAN 2019-12-23 129.205.124.17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT. @GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл

Avatar

Зочин 2019-12-23 124.158.95.187

Тогтолцоо чухал биш санал чухал юм бол үхснээ хийж хууль батлах гэж хэрүүл тарьсан юм бэ

Avatar

Зочин 2019-12-23 66.181.177.33

Gunbileg gedeg buduun zaluu mini ohiniig heleh helgui haray doromyilson.

Avatar

Зочин 2019-12-23 66.181.177.33

HAR tas marka chi nogoo hulgai hiisen benz g unay baigad yasan gelee/

Avatar

2020 2019-12-23 180.149.96.90

Занданшатар дарга Баянхонгорт айл бүхэнд оёдлын машин тараагаад дуучин Энхзул, Ганзориг нараар концерт тоглуулаад байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юмуу. Хаанаа хэлэх вэ.

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-23 76.107.165.63

Авилгалын загалмайлсан эцэг Энхбаярын дордуулсан долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зассан шүү. Гэхдээ Жонхуу агаа, Тарвага агаа, Ми овогт найз бид нар "Газрын дорхи баялаг ард түмний өмч" заалтын "ард түмний" гэдгийг нь өөрчилчихсөн шүү. Хэхэхэ. Та нар ч ийм зүйл ойлгохгүй л дээ.

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-23 76.107.165.63

Нефтийн нөөцгүй шахам байж, мөн Орос түүхий эдээр хангахгүй гэж байхад 1.4 тэрбумын өр тавьж бензиний үйлдвэр барина, алтны шороон ордууд үндсэндээ барагдаж байхад өр тавьж 60 тонн алт цэвэршүүлэх үйлдвэр барина, утааг 60 хувь багасгангаа хүхрийн хүчил болон угаарын хийг 2-3 дахин ихэсгэсэн, Хятадаас 150 сая долларын өр тавиад гүүр бариулсан чинь түгжрэл буурсангүй. Одоо Орос, Хятад хоёр байгалийн хийн хоолой, цөмийн хаягдлаа манайд байрлуулбал жаахан сул доллар олчих юм шиг санагдаад байна.

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-23 76.107.165.63

МАХН-ы рейтинг сонгогчдын дунд 23 хувь болж одоогийн байдлаар нэгд явж байна. Иймээс ЖОНХУУ агаа, ТАРВАГА агаа, МИ овогт найз маань бид цөмөөрөө зөвлөлдөж Энхбаярыг ЖООМ Баасанхүү, Хар кондом Аюурсайхан хоёрыг ашиглан УИХ-д дэвшүүлэхгүй байхаар янаглан хорлож байгаа юм. Гэхдээ болоогүй ээ. Мөдхөн хэдхэн сарын дараа Сонгуулийн Ерөнхий Хороо МАХН-г сонгуульд оруулахгүй байх шийдвэр гаргана. ЗИКА вирус агаа маань энэ санааг надад зөвлөсөн. Энэ ажиллагааг шар кондом Оюунэрдэнэ удирдана.

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-23 76.107.165.63

Хүний тархийг туйпуугаар бяц цохиж алаад ялаа эдлээд гарсан С.Эрдэнэ сонгуульд дэвшиж болно, харин ном татваргүй оруулж ирээд ялаа эдлээд гарсан Энхбаяр сонгуульд дэвшиж болохгүй, тархины тураалтануудаа. Манай БҮДҮҮН МАНАН, тэр байтугай ясан толгой Жаргалсайхан хүртэл Энхбаяраас айж байна. Түүнд хэзээ ч эрх мэдэл өгөхгүй. БҮДҮҮН МАНАН-ы угаадасны ноход олигтойхон Энхбаярыг хараагаад өгөөч. Та нар сүүлийн үед угаадсандаа цадаад залхуураад байна уу?

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-23 76.107.165.63

Яг нарийндаа бол би Royal Castle-н 600 мянган долларын байраа Энхбаярын авилгаар олсон мөнгөөр авсан юм. Тэгтэл муу хүмүүс надад Өнгөрсөн зууны шилдэг авилгач гэсэн цол өгсөн. Жонхуу агаа ч гэсэн 8-р ангид байхдаа Энхбаярын хатгалгаар Авдай генералынд хулгай хийгээд баригдаж байсан. Ми овогт найзын маань газрын наймаа бүрийн ард Энхбаяр байсан. Тарвага агаагийн Ачит их зэсийн үйлдвэрийн луйврыг Энхбаяр л зохион байгуулсан. Уул нь бид нар хүмүүжил сайтай сайн хүмүүс.

Avatar

Баяр 2019-12-23 64.119.27.112

Хүрэлсүх, Багабанди Аюурсайхан нарын МАХН-ын эсрэг найруулсан хор амжилтанд хүрэх нь юу болдоо. Харин эсрэгээрээ 100 жилийн түүхтэй нам гудамжинд гарч мэдэх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж