Долоо хоногийн өрнийн зурхай /2019.XII.23-XII.29/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай /2019.XII.23-XII.29/

Долоо хоногийн өрнийн зурхай /2019.XII.23-XII.29/

Долоо хоногийн өрнийн зурхай /2019.XII.23-XII.29/

NEWS агентлаг арванхоёрдугаар сарыг 23-29 хоорондох өрнийн зурхайг хүргэж байна

ХОНЬ 

Шинэ долоо хоног хонины ордны хүмүүсийн хувьд тааламжгүй эхлэх ч хоёрдугаар хагаст чухал уулзалт, болзоо зорилготойгоор төлөвлөөрэй. Учир нь, эдгээр уулзалт, болзоо тань таны амьдралд өөрчлөлт авчирна гэдэгт найдаж болно.

Энэ долоо хоногт хуримтлал үүсгэхэд тааламжтай, харин зарлага гаргахаасаа өмнө жаахан ч гэсэн тооцоолол хийхэд гэмгүй. Ойр дотнын хүмүүстээ зориулан шинэ жилийн бэлэг бэлдээрэй. Гэхдээ хуримтлуулсан бүх мөнгөө үрэх гэж яарсны хэрэггүй шүү. Сэтгэл гаргаж бэлдсэн бэлэг ямар ч үнэтэй бэлгээс илүү сэтгэл хөдөлгөж чаддаг гэдгийг бүү мартаарай.

ҮХЭР

Үхрийн ордонд төрсөн хүмүүсийг “Азтай” гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь энэ долоо хоногт та бүхий л асуудлаа шийдэж чадна. Эргэн тойронд буй хүмүүст аз жаргал бэлэглэж, зовлонд унасан нэгэнд гараа сунгаад туслахад та бэлэн гэдгээ харуулах болно.

Гэхдээ таны өмнө ганц л чухал асуудал энэ долоо хоногт гарч ирнэ. Тэр бол гэр бүл. Зовлонд унасан хүнд гараа сунгаад тусалдаг шигээ гэр бүлийн хүмүүстээ анхаарал халамж тавихаа бүү мартаарай. Тэдэнд таны хайр халамж үргэлж үгүйлэгдэж байгааг мартаж болохгүй шүү.

ИХЭР

Ажлын хэт их ачааллаа бусадтайгаа хуваалцах цаг нь болжээ. Учир нь танд амралт үнэхээр хэрэгтэй. Бусдаас тусламж авахдаа бүү нэрэлх. Шинэ жил болох гэж байна. Баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээ төлөвлөж эхэл. Энэ баяр бол таны хувь мартагдашгүй өнгөрөх ёстой. Гоо сайхны салоноор үйлчлүүл, гадаад төрхдөө өөрчлөлт оруул. Ажлаасаа түрхэн зуур холдсоноор эрч хүчээ дахин сэлбэж, шинэ ондоо бүтээмжтэй байх болно гэдэгт итгээрэй.

МЭЛХИЙ

Сүүлийн үед таны санаа зовж байсан бүхий л үйл явдал энэ долоо хоногт шийдэгдэх болно. Иймээс дээрх асуудалд маш тайван хандаарай. Ажил ихтэй байна. Гэр орны ажилдаа хэн нэгэн, ойр дотнын хүмүүсийнхээ тусламжийг аваарай. Тэд танд татгалзахгүй.

АРСЛАН

Сүүлийн хэдэн долоо хоног бүтэлгүйхэн байсан арслангууд баярлах цаг нь болжээ. Ажил хэзээ ч олддог тул амралт, аялал зугаалгад ихэнх цагаа зарцуулаарай. Найз нөхөдтэйгээ уулз. Магадгүй та заяаныхаа ханьтай учирч болох юм.

ОХИН

Шинэ оноос өмнө бүх ажлаа дуусгаарай. Мөн гомдоосон хүнээсээ энэ долоо хоногт уучлалт гуйх нь хамгийн тохиромжтой. Амралтын өдрөө хүссэнээрээ өнгөрүүлээрэй. Эрч хүчээ нөхөж, ирэх оны их ажилд зарцуулаарай.

ЖИНЛҮҮР

Санхүүтэй холбоотой асуудлаа илүү чадварлаг хүнд даатгаарай. Учир нь арванхоёрдугаар сар зарлага ихтэй байхыг анхааруулж байна. Үүнээс гадна, гэрт тань асуудал их гарч ирэх бололтой. Энэ үед эрчүүдийн тусламжийг аваарай. Ганц бие жинлүүрийнхэн сонирхолтой болзоонд явна гэдгийг одод зөгнөж байна. Гэхдээ хашир байхад илүүдэхгүй шүү.

ХИЛЭНЦ

Хийж дуусгаагүй ажил байвал энэ ондоо багтааж хурдхан амжуулаарай. Эцэг эхтэйгээ маргалдаж магадгүй. Иймээс аль болох хэрүүл маргаанаас хол байхыг хичээгээрэй. Хий дэмий зүйлд мөнгө үрэхгүй байхыг хичээгээрэй. Худалдан авах гэж буй зүйлээ танд үнэхээр хэрэгтэй эсэхийг сайн бодож тунгаагаарай.

НУМ

Спортоор хичээллэхэд хамгийн тохиромжтой үе. Нэн ялангуяа шинэ хүмүүсийн хувьд маш тохиромжтой үе ирж байна. Өндөр настнууд гудамжинд явахдаа болгоомжтой яваарай. Бэртэж, гэмтэж магадгүй. Долоо хоногийн төгсгөлд буюу арванхоёрдугаар сарын 27-29-нд өөртөө болон гэртээ баярын уур амьсгал оруулаарай

МАТАР

Хайртай хүнтэйгээ маргалдсан хэвээр байна. Хайртай хүнээ улам их гомдоохгүйн тулд аль болох бага харилцаарай. Ажил дээр тань сонирхолтой төсөл орж ирнэ. Энэхүү ажлыг өөртөө авахын тулд та маш их хичээх хэрэгтэй. Амралтын өдөр аль болох амрахыг хичээгээрэй.

ХУМХ

Үзэг, цаасаа бариад суу. Ойрын өдрүүдэд таньд маш сайхан шинэлэг санаанууд орж ирнэ. Үр хүүхэд, гэр бүл болон ажлын хамт олонтойгоо сайхан уур амьсгал дунд баяраа тэмдэглэнэ. Хувийн амьдралаа ажлын хамт олон, найз нөхөддөө яриад хэрэггүй. Хов жив, явган яриа гаргахаас сэргийлээрэй.

ЗАГАС

Долоо хоногийн сүүлээр хамгийн дотно хүнээсээ хамгийн таагүй мэдээ дуулна. Сэтгэл хөдлөлөө бариарай. Санхүүгийн хувьд таатай байна. Иймээс томоохон худалдан авалт хийгээрэй

 

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж