Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарлав /1911.12.29/ | News.MN

Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарлав /1911.12.29/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарлав /1911.12.29/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна

1911.12.29 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлав. Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөжээ. Энэ өдөр мөн таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

1934.12.28 Улсын 19-р Бага хурал хуралдав. Сангийн яамны дэргэд Улсын даатгалын газрыг Улсыг аюулаас урьдчилан хамгаалах газар нэртэйгээр байгуулжээ.

  • Алтай аймгийг татан буулгаж, Завхан аймагтай нэгтгэв.
  • Тариалангийн аймгийн Сэлэнгэ болгон өөрчлөв.
  • Аймгуудын III их хурал хуралдав.
  • Цэргийн сурган боловсруулах газрыг “Цэргийн улс төрийн газар” болгон өөрчлөв.
  • “Ард” кино театр ашиглалтад оров.
  • Улаанбаатар хотноо анхы рашаан сувиллын газар байгуулагдав.
  • Том хүрээ, хийдүүдийн дэргэд Засгийн газрын төлөөлөгч суух болов.
  • Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” зохиолоо бичжээ.
  • Түүхч А.Амар “Монголын товч түүх” зохиолоо бичжээ.
  • Түүхч, манжич Бат-Очир нас баржээ /1866-/
  • Б.Я. Владимирцовын “Монголчуудын нийгмийн байгуулал” зохиол хэвлэгдэв.

1952.12.29 “БНМАУ БНХАУ-ын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээ” – г солилцох ёслол Улаанбаатар хотод болов.

1954.12.29 Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн төмөр замын нээлт болов.

1955.12.24 БНМАУ, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоолоо.

1955.12.25 НҮБ-ын X чуулганаар БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцүүлсэнтэй холбогдуулан БНМАУ-ын Засгийн газраас мэдэгдэл гаргав. Энэ чуулганаар БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхэд БНХАУ-аас татгалзсан тул уг асуудлыг хойшлуулсан юм.

1958.12.26 МХЗЭ-ийн 13-р Их хурал хуралдав. 442 төлөөлөгч оролцжээ

1958.12.29 БНМАУ болон БНХАУ Засгийн газар, БНМАУ-д эдийн засаг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэй тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас 11 сая гаруй ам.долларыг урт хугацааны зээл олгох мөн эдийн засаг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх заалтын дагуу БНМАУ-д хоёр ДЦС, гурван хэсэг бетонон зам гүүр, шувууны аж ахуй, элсэн чихрийн үйлдвэр, архины үйлдвэр, өнгөт төмөрлөгийн жижиг үйлдвэр болон 5000 шоо дөрвөлжин талбай орон сууц барьж өгөх, БНМАУ-ын Засгийн газар 1962 оноос 15 жилийн дотор уг зээлийг төлж дуусгах ёстой аж.

1961.12.25 БНХАУ-аас Монголд нийт 12 мянган ваттын хүчин чадалтай цахилгаан станц барьж, Монголын Засгийн газарт хүлээлгэн өгөв. Уг цахилгаан станц нь 1958 оны арванхоёрдугаар сарын 29-нд байгуулсан Монгол-Хятадын эдийн засаг, техникийн туслажийн хэлэлцээрийн дагуу хийсэн ажил юм. 1961 онд байгалийн гамшиг тохиолдсон БНХАУ-д БНМАУ-ын Засгийн газраас 1000 тн үхэр болон хонины мах, 6000 тн гурил болон 10 мянган тонн буудай илгээн тусламж үзүүлэв.

1963.12.24 БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баталжээ.

1963.12.24 БНМАУ Дэлхийн цаг уурын байгууллагад гишүүнээр элсэв.

1978.12.28 Монголын пионер, сурагчдын хөдөлмөр, соёлын улсын анхдугаар чуулган нээгдэв.

  • БНМАУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан цолыг П.Аюурзана, Х.Мяхлааш, Г.Отгон, С.Отгонбор нарт олгожээ.
  • БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид БНСЧСУ-д айлчлав. БНМАУ-БНСЧСУ-ын хооронд эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

2011.12.28 Монгол Улс Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой тохиов. Ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдав.

2011.12.29 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааныг анх удаа зохион байгуулав. Анхны барилдаанд аварга С.Мөнхбат түрүүлжээ.

2012.12.25 Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци “Буянт Ухаа 2” орон сууцны төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 30 барилгыг ашиглалтад оруулав.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Түүхч 2019-12-23 192.82.77.31

Тусгаар тогтнолыг зарлаж байсан нь цөөнгүй ч яг бодитой, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтнолоо 1921-1961 онд тэмцэн олсон. 1921 оны ардын хувьсгаар олсон тусгаар тогтнолын түүхэн гавъяаг бүдэгрүүлэх улс төрийн зорилгоор Богд хааны үеийг худал хөөрөгдөж дөвийлгөх оролдлого байнга гарч байна. Ренчин гүүш Богд сайн ноён Намнансүрэн, Чин ван Ханддорж нарын эх орончдыг хөнөөснийг бичсэнийг санацгаа! Түүхийг бүү гуйвуул!

Avatar

Зочин 2019-12-23 192.82.77.31

Тусгаар тогтнолоо зарласан үйл явдалууд бий. Гэхдээ тусгаар тогтнолоо бодитой олж, дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн нь 1921-1961 оны үйл явдлыг л хэлнэ. Богдын үеийнх бол огт биш. Тэр хүн харин доктор Ренчин гуайн бичсэнээр Намнасүрэн, Ханддож нарын эх орончдыг хөнөөсөн гэдэг. Бид хоосон улс төржилгүй, бодит үнэнийг түшиж хандах ёстой. 1921 оны ардын хувьсгалын түүхэн гавъяаг бүдэгрүүлэх өчүүхэн зоригоор Богд ханы үеийг худал дөвийлгөхөө зогсоовол таарна.

Avatar

v 2019-12-23 202.55.188.42

1915, 1924, 191915, 1924, 1939, 1945, 1961 онуудын бусад үйл явдлууд хаачисан бэ?39, 1945, 1961 онуудын бусад үйл явдлууд хаачисан бэ?

Avatar

v 2019-12-23 202.55.188.42

1915, 1924, 1939, 1945, 1961 онуудын бусад үйл явдлууд хаачисан бэ?

Avatar

тэмбүүтэй төвөд баас 2019-12-23 109.70.100.21

Энэ 6 хүнийг тэр том зурагтай шар хувцастай төвөд нөхөрийн төвөд харуулууд хорлож цохиж алсан юм шүү. Балайр энэ төвөд шаар баасаа бөөрөнхийлж хүмүүст хишиг гэж идүүлдэг байсан мөн эрэгтэй хүүхэдтэй бэлгийн ажил хийдэг байсан манин шаар шүү дээ. бузра төвөдүүдээс монголчуудад тэмбүү өвчин тардаг байсан байгаа юм. худал гэвэл Б.Ренчингийн уурийн туяа роман уншина биз. Намнансүрэнг хорлож алсан, Ханддоржыг төвөдүүд цохиж алсан. Балайр төвөд тусгаар тогтнолд ямарч хамаагүй юм

Avatar

Зочин 2019-12-23 192.82.73.238

Тусгаар тогтнолын төлөө одоо цаг нь болжээ гэж мэдэн зүтгэсэн, удирдсан Богд хаандаа мөргөe. Гуравхан хоног л алдсан бол өнөөгийн Шинжань Уйгар, Өвөр Монгол, Түвд орнууд шиг бид өдийд Хятадын сарвуунаас гарч чадахгүй тарчлан сууж байх байсан шүү. Биeийн хүчнээс ухааны хүч илүү.

Avatar

хуцаач чи муу 2019-12-23 109.70.100.21

энэ балайр төвөд чинь 1919 онд монголын шисушан гэх хятад өгчихөөд зугатаах гэж байхад барон унгэр нь барьж авч ирсэн юм шүү. 1920 он гэхэд энэ 6 хүнийг бүгдийг алдагыг алдаад хятад барьж өгдөгийг нь өгсөн. хятадын шоронд босоогоороо үхдэг дамдинсүрэн хүртэл хятадуудад барьж өгсөн лаларыг ингэж худал шүтээд байгаад эргүү ацууд ном унш бодит түүх унш. хүн яагаад үхэв, дамдинсүрэн яагаад шоронд оров?

Avatar

Зочин 2019-12-23 66.181.170.73

Шударга баатар Бавуужав, Чин зүтгэлт гүн Хайсан, Да лам Цэрэнчимэд, Манлай Баатар Дамдинсүрэн гээд Монголын төлөө цохилох зүрхтэй агуу баатарлаг эрхмүүд байж дээ.

Avatar

gun 2019-12-23 103.26.195.216

1915, 1924, 1939, 1945, 1961 онуудын бусад үйл явдлууд хаачисан бэ?

Avatar

Зочин 2019-12-23 192.82.68.186

Нацагдорж, Амар нар зохиолуудаа тэр ганцхан өдөрт багтаагаад биччихсэн юм уу? Үнэхээр гайхамшигтай хурдан бичээч нар байжээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж