Ж.Бат-Эрдэнэ: Сайн шүүлтүүрээр шүүгдэж, гишүүн болох ёстой | News.MN

Ж.Бат-Эрдэнэ: Сайн шүүлтүүрээр шүүгдэж, гишүүн болох ёстой

Ж.Бат-Эрдэнэ: Сайн шүүлтүүрээр шүүгдэж, гишүүн болох ёстой

Ж.Бат-Эрдэнэ: Сайн шүүлтүүрээр шүүгдэж, гишүүн болох ёстой

 УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭТЭЙ СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ТАЛААР ЯРИЛЦЛАА.


-Сонгуулийн тухай хуульд УИХ өөрчлөлт оруулж, 2020 оны сонгуулийг олон мандаттай томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар боллоо. Өмнөх 26:50 хувилбарыг та дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Харин томсгосон мажоритар тогтолцоог дэмжиж санал өгсөн байх аа?

-Хуулийн хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн тогтолцоонд ач холбогдол өгч, байр сууриа ч илэрхийлж байлаа. Сонгуулийн тухай хуулийг анх өргөн барихдаа 50+26 гэсэн холимог тогтолцооны хувилбарыг оруулж ирсэн. 2016 оны Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр шууд сонгох ёстой, хэн нэг хүний авсан санал нь өөр хүн рүү шилжих шилжилтийг хязгаарлаж өгснөөр шууд мажоритар тогтолцоогоор цаашид сонгууль явуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Хоёрдугаарт, Үндсэн хуульд мөн шууд сонгоно гэж заасан. Өнгөрсөн хавар би УИХ-ыг тараая гэдэг саналыг хүртэл гаргаж байсныг санаж байгаа байх. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл хууль тогтоох байгууллага үлгэр жишээ, хариуцлагатай байх ёстой гэдэг зарчмыг ярьсан. Хэрэв бид муу ажиллаж, олон нийтэд ч гэсэн ингэж үзэж байгаа бол хэдүүлээ тарж, тойрог тойрогтоо очиж, дүнгээ тавиулъя. Хэрэв бололцоотой бол эргээд сонгогдоно шүү дээ гэдэг саналыг хэлж байсан. Тэр утгаараа хууль тогтоох байгууллага шалгуур өндөртэй, хариуцлагатай байх зүй нь хэрэг. Үүнийг хангахын тулд иргэдийн сонголтоос шууд хамаарна. Тэгэхээр шууд сонгох сонгуулийн тогтолцоо хамгийн зөв хувилбар. Сонгуулийн хуулийн гол зарчим сонгогчдод төрийн төлөөллөө сонгох  боломжийг хэрхэн зөв хангах вэ гэдгийг хуульд тусгах нь хамгийн гол асуудал. Тиймээс томсгосон тойргоор сонгууль явуулахыг миний хувьд дэмжиж байгаа. Яагаад гэвэл иргэдийн шууд сонгох боломж хангагдана гэсэн үг.

Энэ тогтолцооны сул тал нь нам дотроо муудалцдаг, хагаралддаг, нэг намын нэр дэвшигчид нөгөө намын нэр дэвшигчидтэй хуйвалдах гэх мэт сөрөг талтай гэдгийг гишүүд хэлж байх шиг байна. Энэ бол асуудлын хоёрдох нь. Хамгийн чухал нь иргэддээ зөв сонголтоо хийх боломжийг нь олгож байгаа эсэх нь нэгдүгээрт тавигдах ёстой. Түүнээс биш нам дотор муудалцаан, хагарал гарна гэдэг нь нэр дэвшигчдийн ёс зүй, намын дотоод асуудал учир миний хувьд үүнд ач холбогдол өгөхгүй байгаа.

-Томсгосон тойрог жижиг намууд, бие даагчид болон шинэ гишүүдэд халтай гэсэн шүүмжлэл байна. Олон удаа сонгогдсон хуучуул болон популистуудад  илүү ашигтай хувилбар юм биш үү?

-Өнгөрсөн хугацаанд 76 жижиг тойргийн хувьд гишүүд жалга довны асуудлаа УИХ-руу оруулж ирдэг, улсын төсвөө хэдэн хэсэг хуваадаг сул талтай гэж ярьж ирсэн. Энэ шүүмжлэлийг засахын тулд дундаж хувилбар нь томсгосон тойрог. Нөгөө талдаа таны хэлсэнчлэн шиг, шинэ хүмүүс танигдахад бэрхшээлтэй, эсрэгээрээ өмнө нь сонгогдож байсан эсвэл олон нийтэд танигдсан улстөрчдөд ашигтай хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд томсгосон тойргийг байгалийн шалгуур гэж харж байгаа. Бөхчүүдээр жишээ авъя л даа. Дорж, Бат шинэхэн бөх гээд учраа таарах бөхийг нь харж үздэггүй биз дээ. Тэр шинэ бөх барилдаан бүрээр улам сайжирч, жил ирэх тусам туршлагажиж, хүч бяр орж аваргыг хаяж, аварга болдог. Үүнтэй адил энэ улстөрч нь олон нийтэд танигдсан, энэ нь танигдаагүй гээд хэн нэгэнд нь илүү боломж олгож болохгүй. Хэрэв УИХ-д орж ирэх босгыг давж, ард түмнийхээ төлөө ажиллая л гэж байгаа бол тухайн нэр дэвшигч өөрийгөө бэлдэх ёстой. Магадгүй олонд танигдсан гээд байгаа тэр улстөрчтэй өрсөлдөх хэмжээнд аль, аль талаасаа өөрийгөө бэлдэх шаардлагатай.

-Жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан нэр дугуйлдаг. Харин  том тойрог дээр сонгогч хэд хэдэн нэр дугуйлах шаардлагатай. Тэгэхээр хүнээ судлах, мөрийн хөтөлбөр дээр нь ажиллах гээд сонгогчид боловсролтой байх шаардлага бий болж байна л даа. Харамсалтай нь, манай сонгогчид мэдээлэл, мэдлэг муутай учраас олны танил дуучид, бөхчүүд гарч ирэх магадлал бол өндөр шүү дээ?

-Тийм ээ. Сонгогчид нэр дэвшигч бүрийг судалж, мэдэх шаардлага гарна. Нэг намын хоёроос гурван нэр дэвшигчдээс сонголт хийнэ. 76 жижиг тойргийн үед "Байгаа сонголт нь энэ” гэсэн байдлаар саналаа өгдөг гэсэн яриа гардаг. Тэгвэл томсгосон мажоритар тогтолцоогоор энэ асуудал үгүй болно.

-Ямар ч байсан сонгуулийн тогтолцоогоо баталлаа. Одоо тойргийн тоогоо тогтоох хаанаас хасч, хаана нэмэх гээд тодорхой болгох асуудлууд олон бий?

-Ерөнхийдөө сонгогчдод тэгш сонгох боломжид тулгуурлаж, хэдэн тойрог байх уу гэдгийг тогтоолын төслөөр оруулж ирнэ. Говь-Алтай, Булган, Сүхбаатар, Дундговь зэрэг аймгуудыг хуучин бол хүн амынх нь тоотой уялдуулж, хоёр нэр дэвшигчээс хэтэрдэггүй байсан. Харин 2016 оны сонгуулиар нэг болгосныг өөрчилж буцаагаад хоёр болгох зайлшгүй шаардлагатай.

-Энэ удаагийн Сонгуулийн хуулийн хамгийн их анхаарал, улстөрчдийн дунд маргаан дагуулсан  заалт бол авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон хүмүүс 2020 оны УИХ-д нэр дэвшихгүй  байх. Ийм заалтыг Сонгуулийн хуульд суулгаж өгөх нв зөв үү. Хүний сонгох, сонгогдох эрхэнд шууд халдсан заалт болоогүй юу?

-Ийм заалтыг оруулсныг дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын нэр хүнд унаж, иргэдийн итгэл буурч байгааг хаана хаана мэдэж байгаа. Тэгэхээр хууль тогтоогч байгууллагад орж ирж байгаа хүмүүсийн нэр хүнд нь сэвтээгүй, ёс зүйтэй, хариуцлагатай, үлгэр жишээч байх ёстой. Үүнийг хангахын тулд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, босгыг өндөрсгөх нь зөв. Сайн шүүлтүүрээр шүүгдэж байж гишүүн болж орж ирэх ёстой.

-МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан хууль боллоо гэж гадна талдаа харагдаж байгаа. Дотроо бол танай намын зөрчлийн илрэл гэж хэлж болохоор?

-Миний хувьд эсрэг байр суурьтай байна. Нэр дэвшигчдэд тавигдах ёстой шалгуурын нэг нь энэ. Урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, зарчимтай, шударга хүмүүсээс сонголтоо хийе гэдэг сонгогчдын хүсэл нь шүү дээ.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг батлах үеэр гишүүдийн дунд “Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд тухайн эвслийг тарсанд тооцно" гэсэн нь бас багагүй маргаан дагуулсан.  2012 оны Эвслээс цөөнгүй хүн гарсан туршлагаас сургамж авчээ дээ?

-Нэгэнт  сонгуульд эвсч орж, ард түмнээрээ үнэлүүлж, дүгнүүлээд орж ирсэн бол энэ байр сууриндаа хатуу зогс. Битгий тарж бутар, хариуцлагатай бай. Ард иргэдээс саналыг нь авчхаад дараа нь нуруугаа харуулж болохгүй, Тэр утгаараа хатуу заалт оруулах байсан юм. Харамсалтай нь, олонх гээд тусгачихлаа. Уг нь бол эвсэлд оролцсон нэг нам нь  гарсан бол тухайн эвслийг задарсанд тооцох ёстой. Ингэж байж хариуцлагатай хандана. Энэ нь сонгогчдынхоо өмнө хүлээх хариуцлага.

-Сонгогчдын овог, нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар бүхий нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөхөөр баталчихлаа. Иргэдийн хувийн мэдээллийг задруулах эрсдэлтэй юм биш үү?

-Би энэ заалтыг хатуу эсэргүүцэж байсан. Хэлэлцүүлгийн үеэр надад үг хэлэх боломж олгосонгүй. Тухайн иргэний хувийн мэдээллийг сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий хүсэлтийн дагуу өгнө гэж байгаа ч хэнд өгөх нь ойлгомжтой. Цаанаа нэр дэвшигчдээ өгнө гэсэн үг. УИХ-д 76 хүнийг гаргахын тулд төр иргэдийнхээ хувийн мэдээллийг задалж огт болохгүй. Үндсэн хуульд заасан хүний эрхийн асуудлыг зөрчих том асуудлыг Сонгуулийн хуульд оруулчихлаа.

Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлыг та дэмжиж байсан гишүүдийн нэг. Улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх хуучин квот хэвээр үлдлээ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байна гэж хэлэх вэ?

-Үнэндээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа. Эмэгтэй хүнийг, эх хүнийг  магтаад байдаг атлаа оролцооны асуудалд нь хойрго хандаж байгааг сая сонгуулийг хуулийг батлах үеэр илт харагдлаа шүү дээ. Квотыг нь өндөр болгохгүй юм гэхэд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх ёстой байсан.  Төрийн албанд ч гэсэн эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүл гэж би байнга хэлдэг. Ингэж байж төрийн алба цэвэрхэн болно. Эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжиж нийгэмд зөв үлгэр жишээг тогтооно.

-Сонгуулийн хуулийг томоор нь харж дүгнэвэл хэр сайн хууль болов. Эрх баригчид өөрсдөдөө ашигтай хууль батлаад байвал нөгөө улс төрийн хариуцлага, соёл гэдэг асуудлыг ярих боломжгүй болно биз дээ?

-Эрх баригч намдаа хэр ач холбогдолтой болов гэдэг талаас нь Сонгуулийн хуулийг үнэлж мэдэхгүй байна. Ер нь бол өмнөх сонгуулиудаар гарсан алдаа, дутагдлуудыг хэрэндээ л засч сайжрууллаа. Дээр хэлсэнчлэн иргэдийн шууд сонгох эрхийг нь хангалаа. Мөн сонгуулийн үеэр байнгын хэл ам таталдаг  “Царцааны нүүдэл”-ийг болиулж чадсан гээд, чамлахааргүй хууль болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-23 202.131.243.190

Энэ нээх худлаа гар шүү. Хэлж ярьж байгааг нь сонсохоор мэдлэгийн түвшин бол доогуур бас хөөрхөн популист юм шиг байгаан.

Avatar

Зочин 2019-12-23 45.41.180.94

Tomor zamin 280 say dollariig gargaj ir novshoo

Avatar

Medleg chadvar taaruuhan hun dee 2019-12-23 185.198.242.153

Medleg chadvar taaruuhan hun dee. Taliigchiig ungurhud arhidaltiig eheluulsen hujaa sh dee.

Avatar

Зочин 2019-12-23 66.181.178.137

Яг шударга шүүлтүүрээр шүүвэл та нар бүгд шоронд энэ муу сахалт сахалаа зулгаалгаад уйлаад сууж баймаар юмаа ккккк

Avatar

zochin 2019-12-23 66.181.176.188

anh ardiin namd jigvvr gej boikot hiij bgaad alban tushaal deer ochson bizdee shantaaj hiihdee harin sain bhaa

Avatar

Зочин 2019-12-23 59.153.115.208

hogiin p***a uhej dald orooroi ene tend taaralgval naad sahaliig chini zulgaana shuu muu n****

Avatar

Монгол хүн 2019-12-23 202.179.25.63

Энэ нөхөр тэр Гомбосүрэн бүтэн сайнд дуудаж авчраад алуулчихаа биздээ. Тэгээд хариуцлага хүлээж байна гэх нэрээр ялаас мултарсан. Тэр шинэ нисэхийн шахаанд маш гүнзгий оролцсон. Гэм, ялаа нуусан дээрэмчин мөн.

Avatar

Зочин 2019-12-23 27.123.214.2

ха ха , Өөрөө нэг их шүүлтүүрээр ороод гарчихсан хүн шиг авах юм даа.

Avatar

Зочин 2019-12-23 182.160.33.97

Энэ хүн ер нь юу хийсэн юм бол доо. Их л ажил хэрэгч царай гаргаад л яриад явдаг их зальтай нөхөр дөө.

Avatar

zocgin 2019-12-23 192.82.76.75

ene zuv shuu odoo naad zaxiin sumiin neg xuligaan nuxur muu surdag ter ter yamar yumaaraa turd urchixood turiin murdsuur dalimduulaad xun dramtlaad yavj baina iim yum amidrald zunduu baina ene nuguu ardchilalinn buyan bizdee uxej dald orson ardchilal ner zuuj bayajij baigaa b****a naraa

Avatar

Зочин 2019-12-23 202.55.191.194

Махбал гэдэг бээлий өмсөж байгаад хүн алдаг алуурчиндаа энэ сахал зандалчин

Avatar

Дорж 2019-12-23 64.119.27.112

ЖДҮчид 60 тэрбумчид, авилгачдаа ямар шүүлтүүрээр шүүх гэж байгаагаа Хүрэлсүх нээлттэй мэдээлэх ёстой. эс тэгвээс та нарыг 100 хувь гудамжинд гарах эрсдэлтэй нүүр тулах болно

Avatar

Олонхи 2019-12-23 119.40.98.177

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬТАЙ БАЙХ НЬ ЗӨВ БАЙСАН. Ерөнхий хуулиндаа сонгууль болохоос 24 сар, ерөнхийлөгчийн болон УИХ, ОНИТХ-ын тухай хуулиндаа 12 сарын дотор өөрчлөлт оруулахыг хориглочихвол болох эд.

Avatar

ЗОЧИН 2019-12-23 66.181.176.19

манан-гийн төлөөлөлийн хундээ.Сайн шүүлтүүрээр ороход сонгогдохгүй нөхөр .зам тээврийн яамыг олон жил бужигнуулж, төрөөс төрсөн тэрбумтангуудын төлөөлөл гэж үздэг.энхийн цагаан тагтаа болж их жүжиглэнээ

Avatar

Зочин 2019-12-23 103.111.68.3

ХУЛГАЙЧДЫН ДҮРМЭЭР ХИЙСЭН СОНГУУЛИЙН ХУУЛИАР ХУЛГАЙЧ Л ТОДОРНО. УЛСЫН ИХ ХУЛГАЙЧИЙН СОНГУУЛЬ…

Avatar

зочин 2019-12-23 202.21.117.2

50-иас дээш хувийн санал авч байж Их хурлын гишүүн болдог байх хэрэгтэй. Зарим нь 20-иод хувийн санал аваад болж байна. Үүнийг болиулая.

Avatar

Зочин 2019-12-23 66.181.161.106

Ene huniig bulganaas songosondoo haramsdag. Uuriinhuu tuluu ajil hiideg hun shuu

Avatar

Зочин 2019-12-23 66.181.185.34

МИАТ г сүйрүүлж монголыг унах морьгүй болгох санайтай уяач нэр зүйсэн адгийн эр дээ

Avatar

иргэн 2019-12-23 202.70.34.70

Хятадаас сэргийлэхийн тулд ядаж 3 үеийн Монгол хүн байх ёстой. Увсынхан, Эрлийзүүд хоёроор төр бариулаад өөдлөхгүй байна шүү.

Avatar

2020 2019-12-23 180.149.96.90

Занданшатар дарга Баянхонгорт айл бүхэнд оёдлын машин тараагаад дуучин Энхзул, Ганзориг нараар концерт тоглуулаад байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юмуу. Хаанаа хэлэх вэ.

Avatar

ХУЙ 2019-12-23 103.111.68.3

ХЭДНД Ч ХЭЛЭЭД НЭМЭРГҮЙЭЭ ХӨӨ, ӨГСӨНИЙГ НЬ АВААД ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЖ ЧАДАХ ӨӨР ЗӨВ ХҮНЭЭ ОЛЖ СОНГО ДОО ИРГЭД МИНУ…

Avatar

Зочин 2019-12-23 66.181.178.137

Тэр тусмаа өгсөн юмыг нь битгий аваарай хар мөртэй хулгайн юм та нарын гэрт өөдтэй зүйл лав болохгүй хулгайч нараас юм авахгүй байлаа гээд та нар турж үхэхгүй нь лав

Avatar

Зочин 2019-12-23 103.111.68.3

ЭНэ муу мэтийн дүр эсгэгч МАНАН-ийн б**с долоогч гөлөг ву гэж гуцнаа

Avatar

Иргэн 2019-12-23 66.181.189.48

Ард түмэн минь хүнээ сайн судлаж сонголтоо хийх цаг ирлээ! Одоо УИХ-д байгаа нөхдүүдийг сонгож болохгүй шүү!!! Газар нутгаа ухаж сэгэлсэн зарсан гадны гар хөлүүд Энхтүвшин мэтийн хөгшин нөхдүүдийг Монгол төрөөс зайлуулах цаг нь болсон! ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ ЁСТОЙ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж