Нийслэлийн сурагчид даваа гаригаас амарна | News.MN

Нийслэлийн сурагчид даваа гаригаас амарна

Хуучирсан мэдээ: 2019.12.22-нд нийтлэгдсэн

Нийслэлийн сурагчид даваа гаригаас амарна

Нийслэлийн сурагчид даваа гаригаас амарна

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-ны Даваа гаригаас эхэлнэ. Сурагчид 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал нийт 3 долоо хоног амрах юм. Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 2020 оны нэгдүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байна.

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД ЭНЭ ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АМРАХ ХУВААРЬ:

  • Нэгдүгээр  улирал аравдугаар сарын 28-аас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
  • Хоёрдугаар улирал арванхоёрдугаар сарын 23-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног
  • Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал хоёр долоо хоног
  • Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-аас амарна.

ОРОН НУТГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД ЭНЭ ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АМРАХ ХУВААРЬ:

  • Нэгдүгээр улирал аравдугаар сарын 28-аас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
  • Хоёрдугаар  улирал арванхоёрдугаар сарын 30-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
  • Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг  долоо хоног
  • Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг  нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
  • Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-аас эхлэх аж
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвөө 2019-12-22 202.179.25.72

Орос3 р сургууль амрахгүй гэсэн ямар учиртай юм бн

Avatar

Zochin 2019-12-22 49.0.212.45

За тэгвэл ч баларч дээ, гэрийн маань боорцог талх хүрэхгүй байгаа дээрээ нэмэгдээд өдөр болгон гамбир олноор хийж гурил тэсэхгүй нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж