Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна. Тодруулбал,
Өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ сарын 15-аас эхлэн 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл:
- Ажлын өдөр 17.30-19.00 цаг
Амралтын өдрүдэд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”:
- Ажлын өдөр 16.00-22.00 цагт
Амралтын хагас сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ