АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla” компани өөрийн анхны пикап загварын машинаа сүр дуулиантайгаар танилцуулаад удаагүй байгаа билээ. Тэгвэл 2021 хэрэглэгчдэд хүрч эхлэх “Cybertruck”-ийн дуураймал хувилбар Москвад зорчиж яваа бичлэг цахим сүлжээнд таржээ.
Калуга мужийн дугаартай уг машин нь үнэндээ жинхэнэ хувилбараасаа илүү дэвшилттэй харагдаж байсан талаар цахим сүлжээ хэрэглэгчид бичсэн байна. Дуураймал “Cybertruck” нь цахилгаан хөдөлгүүрт машин эсэх нь тодорхойгүй байгаа боловч ямартай ч нүдэнд харагдах утаа тортог хаяхгүй байсан гэнэ шүү. Мөн онлайн орчинд тус машины эзнийг “Tesla”-г үүсгэн байгуулагчийн нэртэй адилтган “Elon Moscow” хэмээн хочилж байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ