Дэлхийн хамгийн том цахим сүлжээ “Facebook” компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч томоохон цахим сүлжээг илрүүлэн устгасан байна. Нийт 610 хуурамч хаяг, 89 хуудас, 156 групп, 72 инстаграм хаяг бүхий уг сүлжээг “The BL” нэртэй байгууллага хариуцан ажиллуулдаг ба цахим сүлжээнд Дональд Трампын бодлого үйл ажиллагааг тарааж, иргэдэд ухуулан сурталчилдаг байжээ. Хамгийн том хуудас нь гэхэд 55 сая дагагтай байсан бол зарим инстаграм хаяг нь 9 сая дагагчтай байсан гэнэ.
Ингэхдээ хиймэл оюуны технологи ашиглан жирийн хэрэглэгч мэт харагддаг хуурамч хаягуудыг үүсгэдэг байж. Энэхүү хуурамч сүлжээгээр тараасан ухуулга сурталчилгааны нийт дүн 9,5 саяыг давжээ.
Эх сурвалж: The Verge