Талбайн боржин чулуунуудын үзэмжийг сайжруулахаар буцаан татжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.22-нд нийтлэгдсэн

Талбайн боржин чулуунуудын үзэмжийг сайжруулахаар буцаан татжээ

Талбайн боржин чулуунуудын үзэмжийг сайжруулахаар буцаан татжээ

Сүхбаатарын талбайн хоёр талаар чулуун хашлага байрлуулсан байсныг өнгөрөгч баасан /2019.12.20/ гаригт буцаан ачсан. Тэгвэл   хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу дээрх хамгаалалтын чулуунуудын  өнгө үзэмжийг нь сайжруулаад дахин байршуулахаар болсон байна. Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай арванхоёрдугаар сарын 17-нд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай уулзаж, энэхүү чулуун хаалтын талаар аюулгүй байдлыг хангах зорилгоор байршуулсан хэмээн тайлбарлаж, харин хотын захирагч дизайныг нь голж, сайжруулах шаардлага тавьж байсан юм. Хамгаалалтын  чулуунуудын нэг  ширхэг нь ойролцоогоор 380 мянга буюу нийт 396 ширхэг хамгаалалтын чулуу 152 сая 231 мянга 237 төгрөгийн төсөвтэй  бөгөөд нийт 100 гаруй тонн чулуу оржээ.  

 160 ширхгийг  талбай дээр байршуулсан ч  түр хугацаагаар буцаан татсан нь энэ юм. Үлдсэн 236 ширхгийг гэрээ ёсоор энэ сарын 25-наас өмнө талбай дээр байршуулах ёстой хэмээн “Боржин суварга” компанийн удирдлага мэдэгдсэн билээ. 

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж