Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/ “Боловсрол” суваг телевизтэй хамтран манай улсад багш мэргэжлээр ажиллаж буй 30 мянга гаруй сурган хүмүүжүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, иргэд, олон нийтэд багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг таниулах зорилгоор 100 сая төгрөгийн шагналын сантай “Би багш” Монгол Улсын шилдэг багш шалгаруулах төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.
Нэвтрүүлгийн үндэсний ялагчийг өчигдөр /2019.12.21/ тодруулсан бөгөөд Монгол Улсын шилдэг багшаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн багш Ц.Аюуш шалгарч, 100 сая төгрөгийн шагналын эзэн болжээ. Тус уралдаант нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд Ц.Наранчимэг, Ц.Аюуш, Л.Энхжаргал, Н.Бадамсүрэн нарын шилдэг дөрвөн багш нар үлдээд байсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ