Шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлнө | News.MN

Шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлнө

Шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлнө

Шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлнө

Сайжруулсан шахмал түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон.

Гэвч түлшийг НӨАТ тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа юм. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-22 103.229.122.198

Шахмал түлшээ УБ хотдоо үйлдвэрлэж байгаа нь гамшиг дагуулаад байна. Үйлдвэр байгаа районд (Толгойт, Сонгинохайрханы зарим хороод) нүүрсний зузаан тоос хийсэж тэр орчим нь хүн амьдрахын аргагүй болж байна. Цагаан байсан айлын гэрүүд бөндийсөн хар, хөмөрсөн тогоо шиг юм болж байна. Одоо яана даа???

Avatar

Зочин 2019-12-22 49.0.212.45

За тэгвэл шахмал түлш чинь сүүдрийн эдийн засаг болоод явчваа хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж