Дахин нэг монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.22-нд нийтлэгдсэн

Дахин нэг монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

Дахин нэг монгол Вьетнамд хулгай хийж байгаад баригджээ

Вьетнамын нийслэл Ханой хотноо дахин нэг Монгол иргэн энэ сарын 15-ны өдөр халаасны хулгай хийж байгаад баригджээ.

Тодруулбал, 1989 онд төрсөн А.Чингүүнжав нь Ханой хотын Хоан Кием дүүрэгт Солонгосын жуулчны эд зүйлийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Юүдэнтэй саарал цамц, хар малгай өмссөн сэжиг бүхий этгээд нэгэн жуулчны араас дагаж байхыг хараад цагдаа нар түүнийг ажиглаж эхэлжээ. Энэ үед тэр Солонгосын жуулчны цүнхний цахилгааныг онгойлгож, хар өнгийн хэтэвчийг нь суулиад зүгээ өөрчлөн явсан байна. Цагдаа нар түүнийг дагасаар байсан ба нэгэн дэлгүүрт орж шар өнгийн хүрэм худалдан аваад, өөр нэг дэлгүүрээс өөр өнгийн малгай худалдан аваад сольж өмсөх гэж байхад нь цагдаа нар баривчилжээ.

Цагдаа нар хохирогчийн эд зүйл болох 100 ам.доллар, 300,000 вьетнам дон болон бусад бичиг баримт зэргийг сэжигтнээс хураан авч эзэнд нь буцаан өгсөн байна. А.Чингүүнжав нь Тай Хо дүүрэгт өөр нэг хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан ба хэргээ хүлээсэн байна.

А.БОЛД

Эх сурвалж: doisongphapluat.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж