Хойд эцгийнхээ гарт хоёр настай хүү амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.22-нд нийтлэгдсэн

Хойд эцгийнхээ гарт хоёр настай хүү амиа алджээ

Хойд эцгийнхээ гарт хоёр настай хүү амиа алджээ

Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ сарын 20-ны өдөр аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, ой гаруйтай болоод хоёр ойтой хүүхдийг хойд эцэг нь зодсон бөгөөд харамсалтай нь хоёр ойтой хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас хүүхдүүдийн хойд эцгийг саатуулан шалгаж байгаа аж. Хойд эцэгтээ зодуулсан ой гурван сартай хүү одоогийн байдлаар биеийн байдал нь сайн биш Хэнтий аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Энэ хэргийн талаар Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагаас тодруулахад хэрэг гарсан нь үнэн, гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өглөө. 

Эргэн сануулахад, өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүрэгт  дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан билээ. Тодруулбал,  хойд эцэг болох Т нь  эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зоджээ. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг ил болсон юм. Хойд эцэг Т нь 27 настай эрхэлсэн тодорхой ажилгүй  нэгэн бөгөөд түүнд холбогдох шүүх хурал энэ оны долдугаар сарын 30-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, арван  жил хорих ял түүнд оноосон. Улмаар  Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Т-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу аравдугаар сарын 28-нд хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар хаалттай дэглэмтэй хорих ангид арван жил хорих ял оногдуулсан юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж