Оросын залуу охид бүсгүйчүүдийн дунд гоо сайхны хачирхалтай нэгэн трэнд бий болжээ. “Шулмын уруул”, “наймаалжин уруул” гэж нэрлэгдэж буй уг трэнд нь уруулныхаа ирмэгээр филлэр шахуулж долгиолсон хэлбэртэй харагдуулах гоо сайхны ажилбар аж.
Энэхүү хачин жигтэй трэндийг хэн анх гаргаж ирснийг хэн ч мэдэхгүй байгаа атлаа олноороо даган дуурайж, хошуурцгааж байгаа аж. Зарим хүмүүс Оросын гоо сайхны мэс засалч Эмелиан Браудег анх “наймаалжин уруул”-ны трэндийг гаргасан ч гэж ярьдаг гэнэ.
Нүүр ам судлалын их эмч, доктор Кристинагийн ярьснаар энэ уруулын өөрийн хэлбэрийг бүр мөсөн өөрчилж чадахгүй, хэсэг хугацаанд ийм хэлбэртэй харагдах бөгөөд филлерийг буруу тарьвал уруулны эргэн тойронд маш олон мэдрэлийн судас байдаг учир тэднийг гэмтээх аюултай аж. Мэдрэлийн судсыг гэмтээвэл уруул орчмын эд эс үхжиж, дахин нөхөн төлжихгүй маш ноцтой үр дагаварт хүргэж болхыг анхааруулжээ.
Эх сурвалж: 9GAG
Холбоотой мэдээ