FWS: Трампын хүүг шалгах ямар ч үндэслэл олдоогүй | News.MN

FWS: Трампын хүүг шалгах ямар ч үндэслэл олдоогүй

FWS: Трампын хүүг шалгах ямар ч үндэслэл олдоогүй

FWS: Трампын хүүг шалгах ямар ч үндэслэл олдоогүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниорын Монголд ирэхдээ хийсэн ан маргаан дагуулж тус улсын байгаль хамгаалагчдын “Center for Biological Diversity” байгууллагаас түүнийг Монголын болон олон улсын ховордсон ан амьтан хамгаалах тухай хууль зөрчсөн эсэхийг шалгахыг Засгийн газрын харьяа агентлагаас шаардсан юм.

Загсийн газрын харьяа “U.S. Fish and Wildlife Service (FWS)” байгууллага дээрх хүсэлтийг хүлээн авч Жуниорыг шалгахаар болсноо мэдэгдэж байв. Ингээд тус байгууллагаас гомдлын дагуу хяналт шалгалтыг хийхэд Трампын хүүг цаашид мөрдөн шалгах ямар ч үндэслэл олдоогүй талаар мэдэгджээ.

“Бидэнд байгаа мэдээлэл, баримтуудыг нэг бүрчлэн шалгаж нягталлаа. FWS-ийн хувьд Жуниорыг цаашид мөрдөн шалгах ямар нэгэн үндэслэл байхгүй болохыг мэдэгдэж байна” хэмээн албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байна.

Дональд Трамп Жуниор нь өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад ирэхдээ ховордсон төрөл зүйлийн аргаль агнасан бөгөөд түүнийг ан хийх үед тусгай зөвшөөрөлгүй байсан, зөввшөөрөл нь түүнийг нутаг буцах үед буюу Улаанбаатарт ирсэн хойно нь есдүгээр сарын 2-ны өдөр нөхөн гарсан гэдэг мэдээллийг АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт дэлгэсэн билээ. Мөн тэрбээр Улаанбаатарт ирээд Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

Эх сурвалж: The Hill

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

naagi 2019-12-22 122.201.23.84

Ирэхэд нь долгинож, далдганаж гүйцгээчихээд, тэнэг юмуу, эсвэл ийм бодлогоггүй мунхаг юмуу

Avatar

zochin 2019-12-22 122.201.23.84

Одоо болио. Ирэхэд нь хууль дүрмийн дагуу шлгахгүй яасан юм бэ. Ниргэсэн хойно хашигирна гэж тэнэгтээд байх юм

Avatar

Зочин 2019-12-22 192.82.73.238

Хангайн ийм сайхан амьтдаа харийн хүний зугаа болгон хядуулах ч олиггүй дээ

Avatar

majbs 2019-12-22 202.9.40.0

TAVAN $ IIN TOLOO AN ANGUULAXAA BOLOX XEREGTEI TURJ UXEX GEJ BAIGAA BISH DEE

Avatar

Зочин 2019-12-22 207.6.112.23

mania archaagui erguu mal alban haarchid ajlaa yamar zag tuhaid ni shuurhai hiih bish, ganz zovshoorol nom jurmaar ni hiij uzeegui umnuud udsaar erguu zarailaad heden honogiin daraa gargaa biz. Trumpiin huu chin saikhan zaluu baina. Eronhiilogch huleej avaad saikhan zochlood yavuulsn ni saikahn l baina sh dee .

Avatar

Зочин 2019-12-22 66.181.185.99

heden mongol darga nar mongo idsen dee zorchlin mongoor arilgasan daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж