FWS: Трампын хүүг шалгах ямар ч үндэслэл олдоогүй

Хуучирсан мэдээ: 2019.12.22-нд нийтлэгдсэн

FWS: Трампын хүүг шалгах ямар ч үндэслэл олдоогүй

FWS: Трампын хүүг шалгах ямар ч үндэслэл олдоогүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниорын Монголд ирэхдээ хийсэн ан маргаан дагуулж тус улсын байгаль хамгаалагчдын “Center for Biological Diversity” байгууллагаас түүнийг Монголын болон олон улсын ховордсон ан амьтан хамгаалах тухай хууль зөрчсөн эсэхийг шалгахыг Засгийн газрын харьяа агентлагаас шаардсан юм.

Загсийн газрын харьяа “U.S. Fish and Wildlife Service (FWS)” байгууллага дээрх хүсэлтийг хүлээн авч Жуниорыг шалгахаар болсноо мэдэгдэж байв. Ингээд тус байгууллагаас гомдлын дагуу хяналт шалгалтыг хийхэд Трампын хүүг цаашид мөрдөн шалгах ямар ч үндэслэл олдоогүй талаар мэдэгджээ.

“Бидэнд байгаа мэдээлэл, баримтуудыг нэг бүрчлэн шалгаж нягталлаа. FWS-ийн хувьд Жуниорыг цаашид мөрдөн шалгах ямар нэгэн үндэслэл байхгүй болохыг мэдэгдэж байна” хэмээн албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байна.

Дональд Трамп Жуниор нь өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад ирэхдээ ховордсон төрөл зүйлийн аргаль агнасан бөгөөд түүнийг ан хийх үед тусгай зөвшөөрөлгүй байсан, зөввшөөрөл нь түүнийг нутаг буцах үед буюу Улаанбаатарт ирсэн хойно нь есдүгээр сарын 2-ны өдөр нөхөн гарсан гэдэг мэдээллийг АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт дэлгэсэн билээ. Мөн тэрбээр Улаанбаатарт ирээд Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

Эх сурвалж: The Hill

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж