Бүх нийтээрээ амрах өдөр нэгээр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.22-нд нийтлэгдсэн

Бүх нийтээрээ амрах өдөр нэгээр нэмэгдлээ

Бүх нийтээрээ амрах өдөр нэгээр нэмэгдлээ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилийн турш найман баярыг 1-5 хоног бүх нийтээр амарч тэмдэглэдэг. Тухайлбал, Цагаан сар, Шинэ жил, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Хүүхдийн баяр, Ардын хувьсгалын ойн баяр буюу Үндэсний их баяр наадам, Улс тунхагласан өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр бүх нийтээр амарч өнгөрөөдөг юм. Тэгвэл бүх нийтээрээ амрах өдөр нэгээр нэмэгдлээ. Тодруулбал, Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амардаг болох хуультай боллоо.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын  есөн гишүүнээс  наймдугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал аравдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Тэгвэл нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг баасан гаригт /2019.12.20/ хийжээ.  Ингээд Төрийн байгуулалтын Байнгын хорооны саналаар бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрах  хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,4 хувь нь дэмжсэн байна. 

УИХ-ын гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг энэ үеэр хэлж байсан юм.

 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
91
ТэнэглэлТэнэглэл
53
БурууБуруу
21
ХахаХаха
16
ХөөрхөнХөөрхөн
13
ХарамсалтайХарамсалтай
11
ГайхмаарГайхмаар
10
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж