Гокугийн аав 1056 хүүхдүүдэд биеийн тамирын хослолоор бэлэг барьжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.22-нд нийтлэгдсэн

Гокугийн аав 1056 хүүхдүүдэд биеийн тамирын хослолоор бэлэг барьжээ

Гокугийн аав 1056 хүүхдүүдэд биеийн тамирын хослолоор бэлэг барьжээ

Хүүдээ Гоку гэх нэр өгсөн аавын ярилцлагыг манай сайт анхлан нийтэлж байсан билээ. Тодруулбал, Гокугийн аавыг Д.Очирхуяг гэдэг бөгөөд багаасаа "Dragon ball Z" аниме-г үзэж өссөн учраас хүүдээ дээрх нэрийг өгсөн гэдэг. ТэрбээрФитнессээр хичээллэн биеэ хөгжүүлэх болсон маань Гокугаас л болсон. Ер нь багадаа булчинлаг ах нарыг харахаар гоё харагддаг байсан. Энэ бүхнээс харахад би  багаасаа л Гокугийн үнэнч фен байсан. Одоо ч хэвээрээ  Тийм ч учраас хүүдээ Гоку шиг эрэлхэг хүчирхэг, нинжин сэтгэлтэй, үнэнч шударга бусдын төлөө гэсэн сэтгэлтэй залуу болохыг бэлгэдэн тус нэрийг өгсөн. Би одоо хүртэл Dragon ball Z-г үздэг” хэмээн ярилцлагадаа онцолж байсан юм.

Д.Очирхуягийн тухайд фитнессийн уураг зардаг "Hi Tec Nutrition" брэндийн захирлаар  ажилладаг. Тэгвэл тус брэндийн хамт олон сайн үйлсийн аян өрнүүлж, сургуулийн насны 1056 хүүхдүүдэд биеийн тамирын /шорт подволк/ хослолыг бэлэг болгон өгчээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 37-р сургуульд 500, Баянзүрх дүүргийн 137-р сургууль дээр 556 биеийн тамирын хослолыг тараасан байна.

Гокугийн аав

"Hi Tec nutrition" брэндийн залуус хүүхдүүдийн эрүүл мэндийг бодолцож хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг биеийн тамирын хослолоор бэлэг барьсан нь энэ юм.  Учир нь манай улсын бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгаа тул тэднийхээ эрүүл мэндийг бодолцож чихэр, чипс, ундаа өгөхөөс ийнхүү татгалзсан байна.Монголынхоо ирээдүй болсон бяцхан дүү нартаа биеийн тамирын хичээлээ хувцасгүйн улмаас тасалж, дасгал хөдөлгөөнөө хийхгүй байхгүй вий  гэдэгт санаа тавин уг сонголтыг хийсэн гэдгийг тамирчин залуус хэлж байсан юм. Тус хамт олны энэхүү сэтгэлийн бэлгийг сургуулийн хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүд их сайхан хүлээн авчээ.

"Hi Tec Nutrition" брэндийн захирал Д.Очирхуяг "Хүн бүр дор дороо чаддаг юмаараа боломж бололцоогоороо хүүхдүүдэд туслаасай жоохон ч гэсэн баярлуулаарай гэж залуучуудыгаа уриалах гэсэн юм Манайх тийм их мөнгөтэй том компани биш зарим хүмүүс шүүмжилсэн байсан бид бүхэн өөрсдийн чадахаараа л энэ үйл ажиллагааг хийсэн юм шүү. 10 жилийн биеийн тамирын хичээл ирээдүйн бүх спортын суурь гэж боддог хүүхэд бүр эрүүл жаргалтай байгаасай. Хамтран оролцсон Чийрэг Монгол фитнессийн  хамт олондоо баярлалаа" гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж