Гаальд мэдүүлээгүй 674 сая төгрөгийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2019.12.22-нд нийтлэгдсэн

Гаальд мэдүүлээгүй 674 сая төгрөгийг хураажээ

Гаальд мэдүүлээгүй 674 сая төгрөгийг хураажээ

Гаалийн ерөнхий газар 2019 онд хууль бусаар бэлэн мөнгө нэвтрүүлэх гэж байсан долоон удаагийн зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, эдгээр долоон тохиолдлоор 674.7 сая төгрөг хурааж, 101.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

Монгол Улсын хилээр 5.0 сая төгрөг болон 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют бэлнээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг бол үүнээс их хэмжээний бэлэн мөнгө авч явж байгаа тохиолдолд Гаалийн мэдүүлэг заавал бөглөх ёстойг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа. 

Түүнчлэн Монгол Улсын иргэдийн тухайд Монголын Гаальд мэдүүлэхээс гадна тухайн зорчиж буй улсынхаа хуульд заасан хэмжээнээс их мөнгө бэлнээр авч явж байгаа тохиолдолд мөн Гаалийн мэдүүлэг  давхар бөглөх шаардлагатай байдаг. Харин манай иргэд Монголынхоо гаальд мэдүүлчихсэн юм чинь болсон гэж ойлгоод бусад орны хил дээр мөнгөө хураалгах тохиолдол маш их гардаг аж.  Гаальд мэдүүлсэн тохиолдолд бэлэн мөнгө хүссэн хэмжээгээрээ авч явах боломжтой юм.  Хэрэв гаальд мэдүүлэлгүйгээр их хэмжээний бэлэн мөнгө хилээр нэвтрүүлэхийг завдвал мөнгийг нь улсын орлого болгон хураан авахаас гадна тухайн мөнгөний 30%-тай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулах журамтай.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж