Ш.Алтантуяаг хөнөөлгөх захиалга өгөөгүй гэж ёслол үйлджээ | News.MN

Ш.Алтантуяаг хөнөөлгөх захиалга өгөөгүй гэж ёслол үйлджээ

Ш.Алтантуяаг хөнөөлгөх захиалга өгөөгүй гэж ёслол үйлджээ

Ш.Алтантуяаг хөнөөлгөх захиалга өгөөгүй гэж ёслол үйлджээ

Загвар өмсөгч, орчуулагч Ш.Алтантуяаг хөнөөлгөсөн захиалагч нь Малайз улсын  Ерөнхий сайд асан Нажиб Разак хэмээн энэ хэргийг үйлдсэн сэжигтэн Азила Хадри шүүхэд мэдүүлсэн талаар Малайзын хэвлэлүүд энэ долоо хоногийн эхээр мэдээлж байсан билээ. Харин хэдхэн хоногийн дараа буюу Баасан гаригт /2019.12.20/ 66 настай Нажиб Разак исламын тангараг өргөх ёслолд эхнэр, охины хамт оролцож, дээрх хэрэгт оролцоогүй хэмээн тангараглажээ. Тэрбээр Куала Лампур дахь нэгэн сүмд мянга гаруй хүний өмнө гарч "Хариуцлага хүлээх насанд хүрснээсээ хойш өдийг хүртэл Ш.Алтантуяа гэх Монгол иргэнийг хараа ч үгүй, таних ч үгүй. Би түүнийг алах захиалга өгөөгүй. Хэрвээ би худал хэлж байгаа бол Аллах тэнгэр намайг ниргэг. Хэрэв би үнэнийг хэлж байвал Аллах тэнгэр намайг гүтгэсэн хүмүүсийг цээрлүүлж, шударга ёсыг тогтоох болтугай" хэмээн хэлжээ.

Түүний энэхүү үйлдэл нь нутгийн хэлээр "Сумпах лакнат" гэгддэг гүтгүүлсэн хүн өөрийгөө өмөөрөн үйлддэг ёслол юм. Мөн энэхүү ёслол нь Нажиб Разакийн яг энэ хэргээр үйлдэж буй гурав дахь ёслол бөгөөд 2008 онд мөн дээрх зан үйлийг хийж байсан гэнэ.

2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр баривчлагдаж цаазаар авах ял сонсон хоригдож байгаа цагдаагийн офицер асан Азилах Хадри хэргийн захиалагчийг тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Нажиб Разак гэж мэдүүлсэн билээ. Харин хэргийг үйлдсэн өөр нэг офицер Сирул Азхар Омар ялаас зугтаж 2015 онд Австрали руу дүрвэсэн юм.

Тэрбээр Австралиас улс төрийн орогнол хүссэн ч татгалзсан хариу сонссон байна. Түүнээс гадна Австралийн хуулинд цаазын ялтай хүнийг эх оронд нь буцаах хориотой учир тэрбээр өдгөө Сиднейн ойролцоо хоригдож байгаа гэнэ.

Нажиб Разакын үйлдсэн дээрх ёслол Исламын шашны уламжлал хэдий ч Малайзын хуулинд хамааралгүй юм.

Б.Амарбаясгалан 

Эх сурвалж: scmp.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-21 192.82.67.182

Манай Элбэг яг энэ хvний замаар орчдог юм даа!!!!

Avatar

Зочин 2019-12-21 212.139.94.250

Одбаяр дарга энэ мэдээг харсан л байгаа даа. Куала Лумпур дахь тэр сүмд очоод 1000 хүний өмнө гарч Би солонгос үйлчлэгчийн өгзөгөнд хүрээгүй ээ гээд тангараг өргөж болох мундаг газар байдаг юм байна.

Avatar

ZOCHIN 2019-12-21 180.150.82.77

NUGUU TCAAZ SONSSON HUN N BAS IIM ESLOL HIIH HEREGTEI.

Avatar

ИРГЭД 2019-12-21 192.82.75.20

Больж больж ийм адгийн новшнуудыг нийгмээс цэвэрлэж байх хэрэгтэй

Avatar

Buriad 2019-12-21 103.229.120.253

a**** mali uudiig

Avatar

Зочин 2019-12-21 202.9.46.128

Дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг энэ сарын сүүлчээр шүүхээр товлоод байгаа бөгөөд шүүгдэгчдийн өмгөөлөгч, ар гэрийнхэн Германд очжээ. Тэднийг тус улсын хилээр дипломат ачаа нэрээр 70 кг хар тамхи нэвтрүүлсэн хэрэгт буруутган баривчилсан. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дээрх хэргээс гадна тус улсын хилээр өмнө нь таван удаагийн үйлдлээр 600 шахам кг мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх үйлдэлд бас сэжиглэж буй юм. Яллагдагчдын гэм буруутай нь тодорхой болсон бөгөөд Германы хуулиар о

Avatar

Зочин 2019-12-21 202.9.46.128

Германы хуулиар олон жилийн хорих ял шийтгүүлэхэд хүрээд байна. Дээрх 2 хүнтэй холбоотой бас нэг мэдээ дуулгахад, тэд Истанбулд байхдаа тансаг гэхээр орон сууц хөлслөн сууж байсан гэх. Эх сурвалжаар тэд хөлсөлсөн байрандаа тус бүртээ сарын 2500 евро төлдөг байсан нь саяхан тодорхой болжээ. Гэтэл тус улсад суугаа манай дипломат ажилтнууд сард дээд тал нь 300 ам.доллар-аар байр хөлслөн суудаг аж.

Avatar

zocgin 2019-12-21 192.82.76.75

deeremchin alan xyadagch chin iim l baidag yum daaxiichixeed ylaim tsaim xiigeegui geed l gujirdeed baigaa biz iim ulsuud bux ulsad adilxan shuu mania xuuli xyanaltiinxan yu bodoj tungaaj baina

Avatar

Зочин 2019-12-21 107.77.205.196

Малайз улсын Элбэгээ шүүдээээ. Разак гэдэг чинь

Avatar

Зочин 2019-12-21 103.229.120.250

ЯГ САЙХАН ХЭЛЛЭЭ

Avatar

Зочин 2019-12-21 66.181.161.108

Чи Разакийн лалын номлогч яргачин нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж