Ш.Алтантуяаг хөнөөлгөх захиалга өгөөгүй гэж ёслол үйлджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.21-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяаг хөнөөлгөх захиалга өгөөгүй гэж ёслол үйлджээ

Ш.Алтантуяаг хөнөөлгөх захиалга өгөөгүй гэж ёслол үйлджээ

Загвар өмсөгч, орчуулагч Ш.Алтантуяаг хөнөөлгөсөн захиалагч нь Малайз улсын  Ерөнхий сайд асан Нажиб Разак хэмээн энэ хэргийг үйлдсэн сэжигтэн Азила Хадри шүүхэд мэдүүлсэн талаар Малайзын хэвлэлүүд энэ долоо хоногийн эхээр мэдээлж байсан билээ. Харин хэдхэн хоногийн дараа буюу Баасан гаригт /2019.12.20/ 66 настай Нажиб Разак исламын тангараг өргөх ёслолд эхнэр, охины хамт оролцож, дээрх хэрэгт оролцоогүй хэмээн тангараглажээ. Тэрбээр Куала Лампур дахь нэгэн сүмд мянга гаруй хүний өмнө гарч "Хариуцлага хүлээх насанд хүрснээсээ хойш өдийг хүртэл Ш.Алтантуяа гэх Монгол иргэнийг хараа ч үгүй, таних ч үгүй. Би түүнийг алах захиалга өгөөгүй. Хэрвээ би худал хэлж байгаа бол Аллах тэнгэр намайг ниргэг. Хэрэв би үнэнийг хэлж байвал Аллах тэнгэр намайг гүтгэсэн хүмүүсийг цээрлүүлж, шударга ёсыг тогтоох болтугай" хэмээн хэлжээ.

Түүний энэхүү үйлдэл нь нутгийн хэлээр "Сумпах лакнат" гэгддэг гүтгүүлсэн хүн өөрийгөө өмөөрөн үйлддэг ёслол юм. Мөн энэхүү ёслол нь Нажиб Разакийн яг энэ хэргээр үйлдэж буй гурав дахь ёслол бөгөөд 2008 онд мөн дээрх зан үйлийг хийж байсан гэнэ.

2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр баривчлагдаж цаазаар авах ял сонсон хоригдож байгаа цагдаагийн офицер асан Азилах Хадри хэргийн захиалагчийг тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Нажиб Разак гэж мэдүүлсэн билээ. Харин хэргийг үйлдсэн өөр нэг офицер Сирул Азхар Омар ялаас зугтаж 2015 онд Австрали руу дүрвэсэн юм.

Тэрбээр Австралиас улс төрийн орогнол хүссэн ч татгалзсан хариу сонссон байна. Түүнээс гадна Австралийн хуулинд цаазын ялтай хүнийг эх оронд нь буцаах хориотой учир тэрбээр өдгөө Сиднейн ойролцоо хоригдож байгаа гэнэ.

Нажиб Разакын үйлдсэн дээрх ёслол Исламын шашны уламжлал хэдий ч Малайзын хуулинд хамааралгүй юм.

Б.Амарбаясгалан 

Эх сурвалж: scmp.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж