АНУ-ын Ерөнхийлөгч зул сар тэмдэглэхээр Флоридад ирэв

Хуучирсан мэдээ: 2019.12.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын Ерөнхийлөгч зул сар тэмдэглэхээр Флоридад ирэв

АНУ-ын Ерөнхийлөгч зул сар тэмдэглэхээр Флоридад ирэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп, тэдний 13 настай хүү Баррон, Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп нар зул сараа тэмдэглэн өнгөрүүлэхээр өчигдөр үдэш /2019.12.20/ Флорида дахь Мара-Лаго ресортод  хөл тавилаа.

Ерөнхийлөгч Трампын импичментийн асуудал тодорхой үр дүнд хүрээгүй хэвээр байгаа бөгөөд импичментийг зохион байгуулахад чухал үүрэг бүхий хууль тогтоогчид ч мөн зул сараа тэмдэглэхээр Вашингтоныг орхижээ. Трампыг хоёр хэргээр импичментэд оруулж байгаа. Ардчилсан намынхан Трампын туслахуудыг гэрчээр татах санаатай байгаа ч танхимын дарга Нэнси Пелоси дээд танхим дахь Бүгд найрамдах намынханд шахалт үзүүлэх саналыг сенатад илгээгээгүй хэвээр байгаа билээ.

Б.Амарбаясгалан 

Эх сурвалж: dailymail.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж