АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп, тэдний 13 настай хүү Баррон, Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп нар зул сараа тэмдэглэн өнгөрүүлэхээр өчигдөр үдэш /2019.12.20/ Флорида дахь Мара-Лаго ресортод хөл тавилаа.
Ерөнхийлөгч Трампын импичментийн асуудал тодорхой үр дүнд хүрээгүй хэвээр байгаа бөгөөд импичментийг зохион байгуулахад чухал үүрэг бүхий хууль тогтоогчид ч мөн зул сараа тэмдэглэхээр Вашингтоныг орхижээ. Трампыг хоёр хэргээр импичментэд оруулж байгаа. Ардчилсан намынхан Трампын туслахуудыг гэрчээр татах санаатай байгаа ч танхимын дарга Нэнси Пелоси дээд танхим дахь Бүгд найрамдах намынханд шахалт үзүүлэх саналыг сенатад илгээгээгүй хэвээр байгаа билээ.
Б.Амарбаясгалан
Эх сурвалж: dailymail.co.uk
Холбоотой мэдээ