Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг зарлалаа | News.MN

Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг зарлалаа

Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг зарлалаа

Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг зарлалаа

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

Иргэний хүсэлт болон бүрдүүлэх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.

БҮРТГЭЛ:

2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд явагдана.

ШАЛГАЛТ:

2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулна.

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу орон даяар нэгэн зэрэг аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-12-21 66.181.178.243

Алтанхуягийн ЗГ-ын үед төрийн албыг хэт данхайлгаж чадваргүй төрийн албан хаагчаар дүүрсэн. 1 яамыг 2 болгож 21 аймаг, 9 дүүргийн 1 хэлтсийг 2 болгож Тахрын алба гэх мэт зохиомол орон тоонуудыг бий болгож намын гишүүдээ төрийн албанд чихсэн. Манай аймагт 10 оронтой байсан 1 хэлтэс 2 болж 100-аад орон тоотой болсон. Энэ баримттай. 2016 оны сонгуулиас хойш үүнийг эргээд цэгцлэх бодлого барьсан боловч 1 нам нь гарахаараа ингэдэг тэгдэг гэсэн эсэргүүцэлтэй тулгарч дөнгөж 10%-ийг цэгцэлсэн.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Үргэлжлэл 2019-12-21 103.229.123.111

6/Одоо ТАЗ-ийн ажлын алба олон хүнтэй болсон тул аль болох өөрснөө билетийн асуултыг боловсруулвал амьдралд ойр болно доо.ТАЗ байгуулагдсан анхны жилүүдэд Зөвлөлийн гишүүд өөрснөө билетээ боловсруулдаг байсан. Нууц хадгалагдах талдаа ч сайн байдаг юм.Аргагүй нарийн мэргэжил шаардсаныг нь гадны хүнээр гэрээгээр боловсруулна биз. Эцэст нь, Төрийн албаны шалгалт авна гэдэг нь гарын үзүүрээр хийх ажил биш, их сууж, толгойгоо ажиллуулж, мэдрэмж, туршлага шаардсан ажил гэдгийг залуучууддаа зөвлөе.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Үргэлжлэл 2019-12-21 103.229.123.111

5/Сул орон тооны хэрэгцээ болон жилд авах шалгалтын тооноос хамаараад шалгалтын амжилтын зохистой түвшин ямар байх вэ гэдэг асуудал гардаг. Ерөнхий мэдлэгийн 3 шалгалт гэхэд, эхний шалгалтаар оролцогчдын 80-90 орчим хувь нь, 2 дахь шалгалтаар 60-70 орчим хувь нь, 3 дахь шалгалтаар 40-50 орчим хувь нь тэнцэж байвал ноён нуруутай шалгалт боллоо гэж үздэгсэн.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Үргэлжлэл 2019-12-21 103.229.123.111

3/Шалгалтын чиглэл гаргаад түүнийгээ 21000 төгрөгөөр зарсан мэдээ байна.Тестийн ном гаргавал зохих үнээр зарах, шалгалтын чиглэлийг бол нийтэд албан ёсоор мэдээлээд л болох биш үү.Элдэв хэл ам гарахын нэмэр..4/Билет хүндэдвэл, сул орон тоогоо нөхөж чадахгүй, хөнгөгдвөл олон хүн тэнцээд нөөцөд бүртгэлтэй нэртэй ажилд орсон юмгүй олон жил болдог талтай. Иймд билетийн хүнд хөнгөнийг тааруулахад мэдрэмж хэрэгтэй байдаг

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Гарын үзүүрээр хийх ажил биш 2019-12-21 103.229.123.111

1/Шалгалтыг өвөл авдаггүй байсан. Учир нь алслагдсан сумдын иргэд цас зуданд боогдоод аймгийн төвд ирдэггүй талтай. Гэтэл тэнд л сул орон тоог нөхөх шаардлагатай байдаг.2/Шалгалтын билетийн хүнд хөнгөнийг тааруулах чухал.Байгаль хамгаалагч, багийн зохион байгуулагч зэрэг бага зэрэглэлийн албан хаагчдыг арай хөнгөвтөр билетээр, яам, агентлагийн мэргэжилтнийг арай хүндэвтэр билетээр авдаг байсан.Жаахан ажиллах л хэрэг гардаг юм. Одоо цөмийг нь ижил билетээр аваад байна уу, үгүй юу?

Avatar

Муунохой 2019-12-21 98.244.106.112

Наад олон дарга нарын чинь нилээд нь удирдлагын академи төгссөн нэртэй төрийн албаны жинхэнэ шалгалт өгөхөө эмээгсэд байгаа даа

Avatar

Зочин 2019-12-21 66.181.188.75

Tur het nuser bolson gazriin, heltsiin, agentlagiin darga, ded darga ui tumen darga nar darga nariin eh oron bolson Yana daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж