
Хотгойдын Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч, өөрөө үндэсний хороог нь ахлан удирдлага, зохион байгуулалтаар хангасан Ерөнхий сайдад “Хотгойдын Чингүнжав” сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Баяр талархлаа илэрхийлсэн байна.
Маркны анхны хувийг музейд үүрд хадгалуулахаар Ерөнхий сайд С.Батболд, сангийн тэргүүн С.Баяр нар музейн хананд байрлууллаа.
Энэ өдрүүдэд “Хотгойдын Чингүнжав-300 жил” сэдэвт үзэсгэлэн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарч байгааг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.