Жэймс Камерон Марвелаас Аватарын "өшөөг" авна

Хуучирсан мэдээ: 2019.12.21-нд нийтлэгдсэн

Жэймс Камерон Марвелаас Аватарын "өшөөг" авна

Жэймс Камерон Марвелаас Аватарын "өшөөг" авна

Пандора гаригийн гайхалтай байгальтай танилцсанаас хойш аль хэдийн арван жил өнгөрчээ. Уран сэтгэмж, адал явдал, хайр дурлалыг гайхалтай хослуулсан энэ бүтээл кино гэхээсээ илүү компьютер графикийн шинжтэй бүтээл болсон. Түүнээс хойш Аватартай дүйцэх дүрслэл сайтай кино бараг гарсангүй гэж хэлж болно. Энэхүү гайхалтай бүтээл гарсан даруйдаа $2,789,958,507 ашиг олж, цаг үеийнхээ хамгийн өндөр орлоготой кино хэмээн шагшигдаж, бокс оффисийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоож байсан билээ.

Гэтэл энэ жил Avengers: Endgame кино дээрх амжилтыг эвдэж 2.79 тэрбум ам.долларын ашиг олсон. Харин Аватарын дараагийн анги гарахад хоёр жил дутуу байдаг. 65 настай найруулагч Жэймс Камероны шүтэн бишрэгчид түүнийг энэ тал дээр ямар байр суурьтай байгаа болон Марвелаас өшөөгөө авах талаар юу гэж бодож байгааг ихээхэн сонирхож байгаа билээ.

Харин хариуд нь Жэймс Камерон Аватарын хоёрдугаар анги гарахаас өмнө эхний ангийг дахин нэг үзэгчдэд толилуулж, Аватарыг дахин сануулахаас гадна эргээд хамгийн өндөр орлоготой киноныхоо байр суурийг олж авахаар төлөвлөж байгаа ажээ.

"Марвелийнханд баяраа тэмдэглэх хугацаа өгье. Үнэндээ надад ч гэсэн тэдний кино их таалагддаг. Би атаархсан эсвэл шаралхсан хүн шиг баймааргүй байгаа ч би өнөө өглөө машин барьж явахдаа бодож үзээд тэд биднийг 15 хувиар ялж байгааг ойлгосон. Орчин үед кино үзэх их олон арга зам бий болжээ. Энэ бүхнийг би сайны тэмдэг гэж бодож байна" хэмээн найруулагч Камерон ярьжээ.

Аватарын дараагийн анги 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Б.Амарбаясгалан 

Эх сурвалж: unilad.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж