2019 оны НӨАТ-ын урамшууллын буцаалтыг 2020 оны нэгдүгээр улиралд олгохоор бэлтгэж байна.
Үүнтэй холбоотой ИБАРИМТ системийн хэрэглэгч та доорх зурагт харуулснаар хувийн мэдээллээ зөв оруулсан эсэхээ шалгахыг анхааруулж байна.
Татварын багц хуулиар ирэх оноос эхлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болсон байна. Ингэснээр нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгоно гэсэн үг.
Холбоотой мэдээ