Гэрийн нөхцөлд архи хуурамчаар үйлдвэрлэж байжээ | News.MN

Гэрийн нөхцөлд архи хуурамчаар үйлдвэрлэж байжээ

Гэрийн нөхцөлд архи хуурамчаар үйлдвэрлэж байжээ

Гэрийн нөхцөлд архи хуурамчаар үйлдвэрлэж байжээ
Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуй нэгжид шалгалт хийхэд гэрийн нөхцөлд нэр бүхий компани архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдал илэрчээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар зориулалтын бус газарт архи үйлдвэрлэх нь хориотой, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архины найрлага, сав баглаа боодол, зэргийг тодруулахаар ажиллаж байна.
Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа лацны бүрэн байдал, хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, механик бохирдолт, шилний сэв зэргийг сайтар харж, гар дээрээс хууль бусаар зарагдаж буй согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж