Талбайд байршуулсан боржин чулуунуудыг нүүлгэв

Хуучирсан мэдээ: 2019.12.21-нд нийтлэгдсэн

Талбайд байршуулсан боржин чулуунуудыг нүүлгэв

Талбайд байршуулсан боржин чулуунуудыг нүүлгэв

Сүхбаатарын талбайг хамгаалж, баруун зүүн талд нь байршуулаад байсан шоо хэлбэртэй боржин чулуун хаалтыг өчигдөр үдэш /2019.12.20/ буцаан “татлаа”.

Төв талбайд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа олон болдог бөгөөд аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тавиад байсан эл чулуу нэг ширхэг нь 380 мянган төгрөгийн үнэтэй. Эхний удаад 160-ыг нь байршуулсан байсан юм. Үлдсэн 230 гаруй ширхэг чулууг арванхоёрдугаар сарын 25-наас өмнө төв талбайд байршуулна гэж “Боржин суварга” компанийн удирдлага мэдэгдсэн. Нийт өртөг нь 150 гаруй сая төгрөг болж байв.

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дээрх чулуун хаалтыг байршуулсан үеэс ямар зорилгоор чулуунуудыг тавив, татвар төлөгчдийн мөнгөөр “тоглож” байгаа юм биш үү гэх зэрэг шүүмжлэл нийгмийн сүлжээнд хүчээ авсан.

Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай арванхоёрдугаар сарын 17-нд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай уулзаж, энэхүү чулуун хаалтын талаар аюулгүй байдлыг хангах зорилгоор байршуулсан хэмээн тайлбарлаж, харин хотын захирагч дизайныг нь голж, сайжруулах шаардлага тавьж байв. Гэвч гүйцэтгэгч компанийн зүгээс төсөвт өртөгт нь багтаан хийсэн, чулуу өөрөө өртөг өндөртэй гэж учирласан ч буцаан татаж, сайжруулахаар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж