Нийслэлийн 202 мянга гаруй айл өрхөөс жилд 168 мянган тонн үнс гарах тооцоо судалгаа гарсан бөгөөд ажлын хэсгийн зүгээс үнс дахин боловсруулах боломжийн талаарх судалгааг хийн ажиллаж буй. Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан, бродьюр, эко хавтанг хийж туршжээ.
Энэхүү төслийг хэсэгчилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дүүрэг бүрээс нэгээс хоёр гэр хороог сонгон авч, тухайн хорооны айл өрх, ААНБ-ын үнсийг эх үүсвэр дээр ангилан ялгах, тээвэрлэх ажил хийгдэх юм байна.
Үнс тээвэрлэх үйл ажиллагааг одоогийн хог тээврийн компаниуд задгай тэвштэй хогны машинаар 14 хоногт 1-2 удаа тогтмол хуваарийн дагуу ачиж, цуглуулах юм.