Олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ | News.MN

Олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Монгол Улсын Амьтны тухай хуульд заасны дагуу агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаанд олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсан дараах зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн нарт шилжүүлэн өгсөн байна.

Зөрчлийн тухайд:
– 2019.12.18-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Гүнтийн замд хяналт шалгалт хийх үедээ Toyota Crown маркийн хотын улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад хөлдөөсөн 15 ширхэг шар үнэг, 2 ширхэг хярс тээврлэж явсныг,

– Мөн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эмээлтийн товчоо орчимд үүрэг гүйцэтгэх үедээ Kia Rhino маркийн Завхан аймгийн улсын дугаартай автомашиныг шалгахад 10 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг тус тус илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн.

Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээр аливаа хууль бус эд зүйл тээвэрлэж яваа сэжиг бүхий этгээдийн мэдээлэл байвал цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

fhj, 2019-12-21 202.179.25.84

Их хэмжээний гэдэг тэнэг үгнээс татгалзаж ОЛОН гэдэг үг хэрэглэж сурч байгаад тань талархъя

Avatar

Лорд 2019-12-21 150.129.143.14

Хөөе хөөе тарвага ичээндээ орсон баймаар юм.Муусайн хүний үнэргүй шаарууд ичээг нь ухсан байж таарлаа.Өөдгүй новшнууд.Наадуулаа өөрсдийг нь бууд!!!

Avatar

Зочин 2019-12-21 64.119.17.142

Энэ их амьтанг хядсан хүмүүс аймшигтай цээрлэл үзэх бх даа. Нүгэл битгий үйлдэж бай. Үр удамдаа гай битгий бол доо Оркуудаа.

Avatar

Зочин 2019-12-21 139.5.218.232

Үнэг хярстай машин аль аймгийнх юм бэ

Avatar

нохойтой эргүүл 2019-12-21 64.119.26.54

замын постууд дээр нохойтой эргүүл гаргаж машинын үнэрлүүлж баймаар байна.

Avatar

Sreenn 2019-12-21 203.91.115.56

Huduunii orkuud uursduu l baigali delhii an amitanaa suitegdeg yum bn shde.Medeegeer hudlaa matariin nulims unagaagaad neg l ih eh oronch tsarailaad hural zuvulguun hiigeed bdg yas yuman deer uursduu l nuhaad hotod oruulj ireed bnshde hogiin garuud shuu

Avatar

Зочин 2019-12-21 207.6.112.23

Estoi yag tegj bodoj baina.

Avatar

Зочин 2019-12-21 66.181.161.4

Үнэг хөрс ховордвол огтоно ихсэнэ, хээрийн огтоно ихэсхээр билчээрийн ургамал багасаж цөлжилт болно.

Avatar

Зочин 2019-12-21 202.126.89.200

ҮЛИЙН ЦАГААН ОГТОНО ИДДЭГ БОЛГОНОО ХЯДХХ ЮМАА ЯМАР МАЛНУУД ВЭ

Avatar

Зочин 2019-12-21 207.6.112.23

Zus oirtson malnuud uchraas ter. Hodooniikhon oorsdoo baigal an amitnaa ustgahad mash ikh huvi nemer oruulj baigaa.

Avatar

Bold o 2019-12-21 223.62.22.144

Uliin tsagaan ogtono ihseed bdag uneg hyarsaa hyadaad bj blohgu dee

Avatar

Зочин 2019-12-21 202.55.191.130

uxej dald ormoruud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж