Олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.21-нд нийтлэгдсэн

Олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Монгол Улсын Амьтны тухай хуульд заасны дагуу агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаанд олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсан дараах зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн нарт шилжүүлэн өгсөн байна.

Зөрчлийн тухайд:
– 2019.12.18-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Гүнтийн замд хяналт шалгалт хийх үедээ Toyota Crown маркийн хотын улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад хөлдөөсөн 15 ширхэг шар үнэг, 2 ширхэг хярс тээврлэж явсныг,

– Мөн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эмээлтийн товчоо орчимд үүрэг гүйцэтгэх үедээ Kia Rhino маркийн Завхан аймгийн улсын дугаартай автомашиныг шалгахад 10 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг тус тус илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн.

Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээр аливаа хууль бус эд зүйл тээвэрлэж яваа сэжиг бүхий этгээдийн мэдээлэл байвал цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж