Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-ны Даваа гаригаас эхэлнэ. Сурагчид 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал нийт 3 долоо хоног амрах юм.
Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 2020 оны нэгдүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байна.
Нийслэлийн ЕБС-ийн сурагчид энэ оны хичээлийн жилд амрах хуваарь:
Нэгдүгээр улирал аравдугаар сарын 28-аас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
Хоёрдугаар улирал арванхоёрдугаар сарын 23-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног
Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал хоёр долоо хоног
Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-аас амарна.
Орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ оны хичээлийн жилд амрах хуваарь:
Нэгдүгээр улирал аравдугаар сарын 28-аас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
Хоёрдугаар улирал арванхоёрдугаар сарын 30-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног
Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-аас эхлэх аж.