2020 онд "Хүүхдэд ээлтэй хот" хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.21-нд нийтлэгдсэн

2020 онд "Хүүхдэд ээлтэй хот" хөтөлбөр хэрэгжүүлнэ

2020 онд "Хүүхдэд ээлтэй хот" хөтөлбөр хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын хэмжээнд 2020 онд "Хүүхдэд ээлтэй хот" дэд хөтөлбөр хэрэгжихээр болжээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг  энэ жил “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөр санаачлан НИТХ-д өргөн барьж, мөн тус хурлаас Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр дээрх хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 800 сая төгрөг баталсан юм байна. Нийслэлийн 2020 оны төсвийг өмнөх жилүүдтэй нь харьцуулахад хүүхдэд ээлтэй батлагдсан гэж хэлж болох нь. Тодруулбал, хүүхдийн хөгжилд зориулан 2019 онд 250 сая төгрөг нийслэлийн төсөвт тусгасан нь ирэх жилийн төсвөөс бараг 3.5 дахин өссөн үзүүлэлт юм байна.

“Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаагүй боловч санаачилгатай байвал сөрөг хүчний төлөөлөгч ч ажил хэрэгжүүлж болдгийн бодит жишээ энэ юм. НИТХ-ын 45 төлөөлөгч нэг асуудлыг барьж аваад шийдээд байвал нийслэлийн тулгамдсан асуудал шийдэгдчих боломжтой юм. Нийслэлд хүүхдийн төлөө ажлууд энэ мэтчилэн бага багаар хэрэжсээр байвал ээлтэй орчин бүрдэх суурь тавигдах биз ээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж