Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбоо энэ оны шилдэг хөлбөмбөгчөөр Тоттенхам Хотспур багийн Сон Хён Минийг нэрлэжээ. Ийнхүү Сон Хён Мин тус шагналыг дөрөв дэх удаагаа хүртсэн анхны тоглогч болж байна. Тэрбээр өмнө нь 2013, 2014, 2017 онуудад дээрх шагналын эзэн болж байсан билээ.
Сон Хён Миний хувьд өнгөрсөн улиралд Солонгосын шигшээ багийн төлөө 13 тоглолтод 3 гоол оруулсан бол Тоттенхам Хотспур багийн төлөө 48 тоглолтод 20 гоол оруулж багтайгаа хамт УЕФА Аваргуудын лигт аман хүзүүдсэн. Тэрбээр энэ жилийн “Алтан бөмбөг” буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчний жагсаалтад 22-р байр эзэлж, Азиас хамгийн өндөрт жагссан түүхэн тоглогч болсон билээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ