Засгийн газрын 62 тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ-аас 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудад агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаа шүүгч суурилуулах шийдвэрийг энэ онд гаргасан. Тус шийдвэрийн хүрээнд суурилуулсан утааны шүүлтүүр нь хөлдөх, эвдрэх, стандартын бус суурилуулсан зэрэг олон гомдол санал ирсний улмаас УБЗАА-ны зургаан хэлтсийн даргаар ахлуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг өнгөрөгч 12 сарын 13-16 өдрүүдэд 216 халаалтын зуухны газрын 409 халаалтын зууханд үзлэг шалгалт явуулсан.
Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газрын холбогдох инженер техникийн ажилчид тус утаа шүүгч суурилуулсан аж ахуйн нэгжүүдтэй хуралдаж, хяналт шалгалт хийсэн тухай, техникийн дүгнэлт болон цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Тус хурлаас утаа шүүгч суурилуулах ажлыг гүйцэтгэсэн Си Эн Пи ХХК, Жангсу ХХК, ХЭБЭЙ ХХК-уудад гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлж ажиллуулах, утаа шүүгчийг ажиллуулах гарын авлага зааварчилгааг бүрэн тараах, засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь шуурхай үзүүлэх ажилд ОББҮХ хяналт тавих, мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд суурилуулсан утаа шүүгчийг норм, дүрмийн дагуу хэвийн найдвартай ажиллуулахыг аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэг болголоо.
ЭХ СУРВАЛЖ: УБ
Холбоотой мэдээ