АНУ-ын Миссури мужийн Моберли хотод энэ оны арванхоёрдугаар сарын 7-ны оройн зургаан цагийн орчимд галт зэвсэгтэй нэгэн эр толгойдоо дотуур хувцас углан Братчерийн шатахуун түгээгүүрийн газрыг дээрэмджээ.
Энэ явдлаас хойш төд удалгүй арванхоёрдугаар сарын 11-нд тус хотын цагдаагийн газар дээрх гэмт хэрэгтнийг барьж авснаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Гэмт хэрэгтэн нь тус хотын оршин суугч, 26 настай Шавэн МакГормик гэгч байжээ. Түүнийг цагдаа нар Даваа гаригийн үд дунд баривчилсан байна. Одоогоор түүнд нэгдүгээр зэргийн хулгайн гэмт хэрэг болон галт зэвсэгтэй дээрэм хийсэн зэрэг шийтгэл оноогоод байгаа аж.
Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: 9GAG.COM
Холбоотой мэдээ