З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал хойшлов | News.MN

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.30 цагт Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон ч хойшлов.

Батлан даалтад гараад буй З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шалгагдсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн, 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гарч, улсад учруулсан 972.4 сая төгрөгийн хохирлыг “Бэрэн” группээс гаргуулахаар болсон. Шүүхийн энэхүү шийдвэрт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл гаргаснаар Улсын дээр шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхэд буцаасан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-20 202.9.46.12

Баянсэлэнгэ том гэмт хэрэг хийдэг бохир юу ч хийж мэдэх авгай гэж гишүүд ярьдаг юм.

Avatar

зочин 2019-12-20 64.119.18.204

Энэ нэг бохир бүдүүлэг авгайн тухай яамар их бичдэг юм бэ хэрэг хийсэн бол ялаа эдлэх хэрэгтэй нөхрөө хаяж залуу хүнтэй гэсэн гэнт баяжих гэдсэнд халтай гэж үг байдаг даа

Avatar

Зочин 2019-12-20 202.9.46.128

гэнэт идэх гэдсэнд халтай гэнэт баяжих насанд цөвтэй

Avatar

Зочин 2019-12-20 139.5.216.154

Ман , Ардчилсан намынхан МАХН-ын гишүүдтэй барын ав зохиомлоор зарлачихсан юм биш үү.

Avatar

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2019-12-20 202.9.46.128

"Энд сайн, муу ч гэсэн намынх нь төлөөлөл гэсэн нэг хүн найман жил сууж байна шүү дээ. Энэ хугацаанд хулгайч болоогүй нь миний буруу биш биз дээ. Хулгай хий гэхээр нь би З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Г.Шийлэгдамба шиг нь байж чадахгүй гэж хэлсэн. Үүнээс болж намайг ганцаардуулсан. Би ахыгаа өрөвдөж байна. Миний ах одоо болно оо. Одоо залуустай боломжоо өгөөд цаашаа явцгаая гэж л хэлэх байна"

Avatar

Зочин 2019-12-20 202.9.46.128

Ямар хумүүс нь хойшилсоор бгаад хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гэж ялгүй үлдээд ядарсан ардууд шууд уншуулаад ачуулаад энэ монгол шүүх толгой 76 арай дэндэж бн хохь чинь шүүүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж