“Бизнетворк консалтинг” ХХК нь Хүний нөөцийн салбарын шинэ жилийн баярын цэнгүүнийг 2019 оны 12 дугаар сар 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Ц.Нямсүрэн /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТЗУГ-ын дарга/, Д.Болор /Эн Си Эс ХХК-ийн захирал/, П.Гандолгор /Ганабелл Институт-ийн захирал/ зэрэг салбарын төлөөлөл болсон хүндэт зочид хүрэлцэн ирсэн. Монголын томоохон групп компаниуд болох М Си Эс, Таван богд, Монос, Тэсо, Макс, Бишрэлт, Витафит, Алтай Холдинг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюу Толгой ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Хаан банк, Ариг банк болон бусад 100 гаруй компанийн захирал, хүний нөөцийн удирдлагууд оролцсон томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээний үеэр 2019 онд салбарын яамны хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой гаргасан төсөл, хөтөлбөр, ажлын үр дүн, өсөлттэй тоон мэдээллийг сонсон, хүний нөөцийн салбарынхан 2019 онд гаргасан ажлын ололт, амжилт, мэдлэг, туршлагаа хуваалцсан сайхан үйл явдал боллоо.
2019 онд хүний нөөцийн салбарт болсон онцлох үйл явдлуудаас:
- Монгол улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон баталсан билээ. Эйч Ар клубээс “Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүй” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг санаачлан Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын ажлын байрны төв сүлжээ Biznetwork.mn ажилласан.
- 2019 онд дэлхийн хүний нөөцийн хамгийн том холбоо болох SHRM /Society for human resource management/-д Biznetwork.mn нь гишүүнээр элсэж, компанийн төлөөлөл 2019 оны 6-р сард АНУ-д болсон “SHRM-ийн 71 дэх удаагийн үйл ажиллагааны тайлан, үзэсгэлэн” арга хэмжээнд амжилттай оролцон, хүний нөөцийн салбарын олон улсын туршлагуудаас сонсож, саналаа солилцсон. Эндээс мэдэж авсан шинэлэг мэдээ, мэдээллийг HR event-ээр дамжуулан хүний нөөцийн салбарынхандаа түгээсэн. Энэ холбоонд дэлхийн 165 орны 300 гаруй мянган хүний нөөцийн чиглэлийн компани, мэргэжилтнүүд гишүүнчлэлтэй байдаг бөгөөд хүний нөөцийн сургалт судалгаа, хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулах, мэргэжлийн сэтгүүл хэвлэж гаргахаас гадна мэргэшсэн хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх шалгалтыг авч эрхийг олгодог байгууллага юм.
- Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв, Монос групп хамтран “Хүний нөөцийн менежментийн олон улсын стандарт”-ыг маш том багийн бүрэлдэхүүнтэйгээр богино хугацаанд боловсруулан батлуулж, компаниудад нэвтрүүлэхээр стандарттай холбоотой сургалтуудыг амжилттай зохион байгуулж байна.
Хүний нөөцийн салбарт ажиллагсдын уйгагүй хөдөлмөр, зүтгэлээр хүмүүн капитал нь барилга байшин, машин техникээс илүү баялаг бүтээхэд хамгийн чухал нөлөөтэй үнэт зүйл гэдгийг байгууллагын үүсгэн байгуулагч, удирдлагуудад улам бүр ойлгуулснаар, тэд хүнтэй холбоотой сургалт хөгжүүлэлт, мотивацжуулалт, хувь хүний хөгжил, хөдөлгөөнийг удирдахад анхаарлаа хандуулж, ач холбогдол өгдөг, ойлгодог болж байна.
Тус арга хэмжээг зохион байгуулагч Biznetwork.mn-ний 2019 онд хийж бүтээсэн гол ажлуудаас дурдвал:
- Нийт 5,018 гишүүн байгууллагатай болж, 603,475 хэрэглэгчийн мэдээллийг цуглуулсан ба үүний 200,305 нь идэвхтэй хэрэглэгч байна. Мөн 2,224,158 анкет харилцагч байгууллагууд руу илгээгдэж, 32,507,254 удаа ажлын байрны зарыг үзсэн байна.
- Анкет бөглөх загварыг хялбар болгож шинэчилсэн
- Нийт анкетыг сайжруулан, ажлын туршлагын мэдээллийг шинэчилсэн
- Анкет баазын хайлтын системийг бүхэлд нь шинэчлэн, ашиглахад хялбар болгосон
- Байгууллагын хүний нөөцүүдэд зориулан Hr event болон Special Event-ийг 6 удаа зохион байгуулж 1200 орчим менежер, удирдах ажилтнууд хамрагдсан.
25 дахь Hr event сургалтыг Сэтгэл зүйч, Гэр бүл судлаач, Докторант Ж.Баясгалан "Хувь хүний сэтгэлзүйн онцлог, ажилд хандах хандлага" сэдвээр
26 дахь Hr event сургалтыг Айхотел ХХК-ийн Гүйцэтгэх захирал, JCI Монгол байгууллагын 2019 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Золбадрал "Хувь хүний өрсөлдөх чадвар, хувийн брэндинг” сэдвээр
27 дахь Hr event сургалтыг Корпорэйт Трэйнинг-ийн үүсгэн байгуулагч Н.Цогжавхлан "Хямралын үеийн засаглал” сэдвээр
28 дахь Hr event сургалтыг Call Pro компанийн үүсгэн байгуулагч, Faro education сургалтын төвийн захирал Б.Идэр-Од "Байгууллагын орчинд шинэлэг соёлыг хөгжүүлэх нь” сэдвээр
29 дахь Hr event сургалтыг Монголын Хүний нөөцийн институт-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар "Үндэсний ур чадварын стандарт” сэдвээр
Special event-ийг Маркетингийн удирдах албан тушаалтнуудад зориулан БрэндАртэ компанийг үүсгэн байгуулагч Б.Мөнгөнсар “Маркетингийн нэн шинэ үеийн чиг хандлага” сэдвээр тус тус зохион байгуулсан.
- Biznetwork Recruitment үйлчилгээг нэвтрүүлэн хүний нөөцийн бүрдүүлэлтийг чанарын өндөр төвшинд гүйцэтгэн байгууллагуудад санал болгон хамтран ажиллаж байна.
- ERP системийг хөгжүүлэн туршилтын шугамаар ашиглаж байгаа ба зах зээлд нэвтрүүлэх бэлтгэлээ ханган ажиллаж байна.
- Нийгмийн хариуцлагын хүрээнд Алтан Ураг Хүүхэд Хөгжил сангаараа дамжуулан 10 орчим төслийг Эрдэм төв, Гэрэл төв, Нарны хүүхдүүд мөрөөдөл цэцэрлэг, Өргөө амаржих газар, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Нахиа цэцэрлэг, Монголын хүүхдийн сан, Манаа асрах газар зэрэг хүүхдийн төлөө байгууллагуудад тэдэнд шаардлагатай байгаа, утлагын аппарат, плитка, компьютер, ус шүүгч, будаа агшаагч, памперс, сүү, гутал хувцас, буйдан, хөшиг, хичээлийн хэрэгсэл зэргээр тусламж үзүүлэн амжилттай хэрэгжүүлсэн.
Хүний нөөцийн салбарын шинэ жилийн цэнгүүнд ая дуугаа өргөхөөр дуучин Агиймаа, Наагий, Наки, Шар айраг хамтлаг, Тимур Око нар хүрэлцэн ирж бидний баярын оройг улам чимсэн гайхалтай үдэш байлаа.
Biznetwork.mn-ний удирдлагууд хүрэлцэн ирсэн зочдын хамт баярын бялуугаа хуваан үйл ажиллагаа маань үргэлжилсэн билээ.
Аз од нь гийсэн 9 азтанг тодруулсан бөгөөд хүрэлцэн ирсэн зочид дундаас дахин азтаны шагналд гар утас бэлэглэн супер азтанг шалгаруулсан. Энэ үдшийн бас нэг сюрприз нь Өвлийн өвгөн /Жүжигчин Баттөмөр/ байсан ба нийт зочиддоо гарын бэлгээ гардуулан инээд хөөр бэлэглэж, баяр дээр баяр нэмсэн сайхан үдэш болж өндөрлөлөө.
Хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдэл
Эн Си Эс ХХК захирал Д.Болор:
Хүний нөөцийн салбар нь байгууллагын амжилт, өсөлт хөгжилд хамгийн чухал албадуудын нэг нь байдаг. Байгууллагын ажилчид сэтгэл ханамжтай байх, аз жаргалтай байх, ажилдаа дуртай байх, бүтээмжтэй байх гол үндэс нь хүний нөөцийн алба хэлтсүүдээс шалтгаалдаг. Аливаа баяр ёслолоор хүний нөөцүүд бүх ажлыг гардан зохион байгуулан өөрсдөө ч баярлаж чаддаггүй. Тиймээс Бизнетворк Консалтинг ХХК-иас салбарын шинэ жилийг зохион байгуулсанд талархаж байна. Бид 2019 оныг амжилтаар дүүрэн үдэж байна. Ирэх онуудад уг арга хэмжээгээр салбарын шилдгүүдээ тодруулан, ололт амжилтаа бататган өнгөрүүлэх нь зүйтэй. Ингээд хүний нөөцийн салбарын хамт олондоо шинэ оны мэндийг хүргэе.
Хаан банк Хүний нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунтунгалаг:
Манай байгууллагын хувьд Бизнетворк Консалтинг ХХК-тай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ жил анхлан Хүний нөөцийн салбарын шинэ жилийг зохион байгуулсанд маш их баяртай байна. Хүний нөөцийн салбарын шинэ жилийн цэнгүүнийг уламжлал болгон зохион байгуулаасай хэмээн хүсэж байна. Бизнетворк Консалтинг ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Монос Групп Хүний нөөцийн албаны дарга Б.Мөнхцэцэг:
Хүний нөөцийн салбарын шинэ жилийн цэнгүүнд уригдан очсондоо баяртай байна. Монос групп-ын хувьд 2019 онд ололт амжилтаар дүүрэн байлаа. Бид 2018 онд Олон улсын хүний нөөцийн менежментийн 6 багц стандартыг ажлын хэсэг гарган орчуулга, хэлэлцүүлэг, хяналт, редактор зэрэг үйл явцтайгаар салбарын мэргэжилтэн, судлаачдыг хамруулж өргөн бүрэлдэхүүнтэй ажиллан MNS 30400:2018 стандартыг үндэсний хэмжээнд баталгаажуулсан бол энэ онд Монос групп тус стандартыг хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. 2019 оны 11 сард стандартын хэрэгжилтийг Франц улсын аудитын баг бүрэлдэхүүн ирж шалгасан ба Монгол улсын хэмжээнд эрхээ хангасан анхны байгууллага болсондоо баяртай байна. Нийт хүний нөөцийн салбарынхандаа болон биднийг холбон ажиллаж байдаг Biznetwork.mn-ний хамт олондоо шинэ оны мэндийг дэвшүүлэн ирэх ондоо хийж бүтээх үйлс нь дардан байхыг хүсэн ерөөе.
Арга хэмжээний бусад зургийг ЭНД дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Холбоотой мэдээ