Монголын футзалын улирал эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Монголын футзалын улирал эргэн ирлээ

Монголын футзалын улирал эргэн ирлээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын улирал “Футзалын сонирхогчдын цом-2019” тэмцээнээр хөшгөө нээж байна. Тэмцээн арванхоёрдугаар сарын 21-нээс 29-ний өдрүүдэд МХБХ-ны футзалын ордонд болно. Энэ удаагийн тэмцээнд “Номадик Хантерс”, “Хараацай”, “Эрхэс”, “ХАД”, “Шарын Гол”,” Баянхонгор”, “Метро”, “ХАД”, “СОР”, “МЭЙЖИК ФҮҮТ” гэсэн арван баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Өнөөдөр тэмцээний техникийн зөвлөгөөн холбооны хурлын танхимд боллоо. Уг хурлаар тэмцээнтэй холбоотой нарийн мэдээллүүдийг хүргэсэн юм. “Сонирхогчдын цом”-ын эхний дөрвөн байрын баг “Футзалын дээд лиг”-т өрсөлдөх эрх авна.

Энэ жилээс дээд лигийг 12-оос дээш багийн хооронд долоон сараас дээш хугацаанд зохион байгуулах шаардлагыг АХБХ-оос тавьсан. Футзалын нэгдүгээр лиг болохгүй учраас “Сонирхогчдын цом”-ын эхний  байрыг эзэлсэн “Футзалын дээд лиг”-ийн эрх авч байгаа юм.

                                                                                                                                                     Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: MONGOLIAN FOOTBALL FEDERATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж