Дэлхийн алдарт оддын байнгын хэрэглээ болсон “Intraceuticals” гоо сайхны үйлчилгээ Монголд орж ирээд удаагүй байгаа ч аль хэдийнэ олны таашаалд нийцэж, манайхан байнга үйлчлүүлэх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Бүр зөвхөн энэ үйлчилгээг авахын тулд гадагшаа явдаг байсан бүсгүйчүүд “Ашгүй дээ “Intraceuticals” Монголд ороод ирсэн юм уу” хэмээн уулга алдаж байсан билээ.
Тэгвэл “Intercharm” гоо сайхны салоныхон дэлхийн алдартнуудын хэрэглэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг монголчуудад хүргэж эхлээд байна. Өмнөх сурвалжлагаараа бид дэлхийн оддыг бишрүүлсэн “Intraceuticals” гоо сайхны үйлчилгээг сонирхож буй бүсгүйчүүдэд зориулан зөвлөмжийг хүргэж байсан бол өнөөдөр энэхүү үйлчилгээний талаар дэлхийд алдартай мундаг хүмүүс хэрхэн дүгнэснийг хүргэж байна.
“Intraceuticals” нь – Холливудын одод, олны танил алдартнууд, гоо сайхны мэргэшсэн мэс засалч болон “Lux” зэрэглэлийн Spa төвүүдийн сонголт юм
Patrick H.Bitter: “Intraceuticals”-ийн хүчилтөрөгчийн эмчилгээ нь маш өндөр үр дүнтэй
/PhotoFacializ Elite Protocol болон IPL-ийг үндэслэгч/
-“Intraceuticals”-ийн хүчилтөрөгчийн эмчилгээ нь маш өндөр үр дүнтэй бөгөөд арьсыг цайруулж гүн чийгшүүлж өгдөг юм билээ.
Бид наранд гэмтсэн арьсыг гуужуулахаас өмнө энэхүү эмчилгээг ихэнхдээ хэрэглэдэг. Товчхондоо Intraceuticals-ийн бүтээгдэхүүнүүд нь арьсанд их тохиромжтой, нийцтэй, үр дүнгээ богино хугацаанд үзүүлдэг гэж хэлэх байна.
Dr.Drew Ordon: “Intraceuticals”-ийн анхны үйлчилгээний дараа үр дүн нь шууд мэдрэгддэг
/Беверли Хиллсын пластик мэс заслын шинжээч/
-Миний үйлчлүүлэгч нар Intraceuticals-ийн процедурт маш дуртай. Тэд байнга камерын өмнө гардаг учраас хурдан үр дүн гардаг өндөр чанартай үйлчилгээг надаас хүсцгээдэг. Тэдний энэхүү хүсэлтийг ганцхан Intraceuticals л хангаж өгдөг дөө.
Учир нь Intraceuticals-ийн процедур нь маш богино хугацаанд бүр тодруулбал анхны үйлчилгээний дараа л үр дүн нь шууд мэдрэгддэг. Тиймээс тэд ч би ч Intraceuticals-д их дуртай байдаг.
Kris Evans: “Intraceuticals”-ийн процедурт ороход арьс сэргэж, амарсан юм шиг тайтгардаг
/Холливудын нүүр будагч /Sex&The City, Карибын тэнгисийн далайн дээрэмчид, X-men кинонуудад тоглосон жүжигчдийн нүүр будагч/
-Би 20 гаруй жил нүүр будагчаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа дэлхийд брэнд болсон ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзсэн. Харин тэр дундаас надад Intraceuticals-ийн процедур гойд илүү таалагдсаныг юуны түрүүнд хэлмээр байна.
Сүүлийн бүтээл болох Sex&The City кинондоо Sarah Jessica Pakker, Kristen Davis нарыг энэхүү процедуртаа оруулсан бөгөөд үр дүн нь гайхалтай байсан. Мөн олон цагаар аялсаны дараа нүүр будалт хийхийн өмнө Intraceuticals-ийн процедурт ороход арьс сэргэж амарсан юм шиг тайтгардаг. Тийм ч учраас нүүр будалт ч их сайхан болдог.
Dr. Scott Gerrish: Энэ бол тэдний сонголт
/Fraxel-ийг үндэслэгч/
-“Intraceuticals-ийн процедурийг Fraxel лазерын эмчилгээтэйгээ хавсарч ашигласнаар богино хугацаанд илүү өндөр үр дүн гарч байгааг бид тогтоосон.
Одоо үйлчлүүлэгчид Fraxel лазерын эмчилгээнд орсны дараа Intraceuticals-ийн процедурийг заавал хавсруулан хийлгэдэг болсон. Энэ бол тэдний сонголт.
Patty B.Bunch: “Intraceuticals” арьс чангалах, суларсан арьсыг өргөдөг
/“Emmy” номинацийн хоёр удаагийн шагналтан. Холливуудын шилдэг нүүр будагч” номинацийн дөрвөн удаагийн шагналтан/
-Үзэсгэлэнтэй харагдахын нууц бол эрүүл сайхан арьс юм. Би Intraceuticals-ийг арьс чангалах, суларсан арьсийг өргөх, арьсны өнгийг сэргээж гэрэл гэгээтэй харагдуулахад ашигладаг.
Ямар ч шоуны өмнө жүжигчдийнхээ нүүрийг будахдаа “Intraceuticals”-ийг тогтмол хэрэглэдэг. Тиймээс ч Холливудын нэртэй одод ямар нэг шоунд орохдоо арьсныхаа гоо сайхныг надад бүрэн даатгадаг юм. Энэ нь цаанаа тэд “Intraceuticals”-д итгэж байна гэсэн үг биз дээ. “Intraceuticals” ч тэдний итгэлийг алдалгүй гоо сайхныг нь улам төгс болгодог юм.
Marian Filali: “Intraceuticals” асуудлыг бүрэн шийддэг
/“Холливудын шилдэг нүүр будагч” номинацийн хоёр удаагийн шагналтан/
-Миний гол зорилго бол арьсыг хэрхэн өнгөлөг гялалзсан залуу сайхан харагдуулах вэ гэдэгт оршдог. Харин “Intraceuticals” үүнийг бүрэн дүүрэн хангаж өгдөг. “Intraceuticals” нь арьсыг гүн чийгшүүлж уян хатан болгон атираа үрчлээг тэнийлгэснээр нүүр будалтын гайхамшигтай суурийг бий болгодог. Энэхүү үйлчилгээг гэртээ ч юм уу, өөрийн хүссэн тав тухтай орчиндоо авах бүрэн боломжтой бөгөөд гайхамшигтай өндөр үр дүнтэй юм шүү.
Намайг Дэвид Бэкхем, Мадоннатай хамтран ажиллаж байхад тэдний нүүр будагч миний найз Жина Брук “Intraceuticals”-ийг анх санал болгосон юм. Үүнээс хойш би “Intraceuticals Party” үдэшлэгийг байнга зохиодог болсон. Миний Холливудын од найз нар маань ирцгээж, “Intraceuticals”-ийн процедурт орж залуу улам сайхан харагддаг болцгоосон.
“Intraceuticals” арьс арчилгааг экспертүүд лазерын эмчилгээ, микродермабраз, химийн гаралтай гуужуулагч болон гоо сайхны пластик мэс заслын дараагаар нөхөн сэргээлтийн байдлаар хэрэглэхийг зөвлөдөг байна. “Intraceuticals Red Carpet Procedure” улаан хивсний ёслолын үеэр танилцуулсан юм.
Энэ үеэр “Мадоннагийн аялан тоглолтоороо авч явдаг Австралийн хүчилтөрөгчийн машины талаар дурсахгүй байхын аргагүй. Цагийн дараа л улаан хивсний ёслолд оролцох гэж байгаа хэн нэгэнд “Intraceuticals”-ийн процедур нь хамгийн өндөр үр дүнтэй чухал үйлчилгээний нэг яах аргагүй мөн юм.
Холливудын одууд загварын арга хэмжээ, зураг авалт, тоглолт болон олон нийтийн өмнө гарч ирхээсээ өмнө “Intraceuticals-ийн Red Carpet Procedure” хэмээн нэрийдэх процедурыг зайлшгүй хийдэг учраас арьс нь хоромхон хугацаанд сэргэж, эрүүл өнгөлөг булбарай зөөлөн, гялалзсан сайхан харагддаг байна.
“Intraceuticals”-ийн процедур нь сууж байхдаа ч үс засалт, маникюр, педикюр болон нүүр засалтай хослуулан явуулах боломжтой тул цогц байдлаар бэлдэх чухал арга хэмжээнд цаг хугацааг бодитоор хэмнээд зогсохгүй гоо сайхны гайхамшигтай үр дүнг мэдрүүлдэг тул нэн чухал арга хэмжээний үед үзэсгэлэн гоо төгс төгөлдрийн баталгаа болдог” талаар дэлхийн алдартнууд ярьжээ.
Өөгүй толигор, гялалзсан сайхан арьстай болохыг хүсвэл “Intraceuticals” гоо сайхны салоныг зориорой. Хаяг нь ердөө амархан. Маршал таун хотхоны Кинг тауэрийн 1 давхарт байрлаж байгаа. Холбогдохыг хүсвэл 99110637, 99100637, 77001133 дугаарт залгахад хангалттай.