ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа өчигдөр /2019.12.19/ хийсэн юм. 15 дахь жилдээ болж буй уг хурлыг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс 1895 сэтгүүлч цугларсан бөгөөд нийт дөрвөн цаг гаран үргэлжилжээ.
Путин сэтгүүлчдийн асуусан 80 асуултын 77-д нь хариулт өгсөн байна. Үлдсэн гурван асуулт нь хувийн амьдрал, гэр бүлийнх нь талаар асуултууд байв. Ерөнхийлөгч Путин Украин, уур амьсгалын өөрчлөлт, Беларусь, Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн шийдвэр, Үндсэн хуулийн өөрчлөлт, АНУ-ын Ерөнхийлөгчийн импичмент, АНУ-ын хориг, Оросын интернетийг тусгаарлаж байгаа зэрэг асуудлаар үзэл бодлоо илэрхийлжээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ